• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

ФОТО: Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхтэй холбоотойгоор зарим гишүүн нь Дээд шүүхийн гадна жагсав

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно. Тус хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан Намын хүсэлт багтсан буюу тус намын даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан Нам /АН/-ын гишүүд өнөөдөр Улсын Дээд шүүхийн гадаа жагсав.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Ардчилсан Намын 117,000 гишүүн саналаа өгч, 113,000 хүний саналаар сонгогдсон намын даргаа Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүлээлгэн өгсөн.

Бид Дээд шүүх дээр ямар нэгэн хэрэг маргаан хянан шийдвэрлүүлэхээр гэж эсвэл Ардчилсан Намын ямар нэг гэм бурууг Дээд шүүхээр шүүлгэх гээгүй.

Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Ардчилсан Намын дүрэм журамд заагдсан сонгууль хийж батламжлагдсан хүнээ намын даргаар бүртгүүлэхээр хандсан юм.

Мөн өмнө нь намын гишүүдийн дийлэнхийн саналаар сонгогдсон О.Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандаж байсан ч Дээд шүүхээс материалуудыг маань буцаан өгсөн.

Өнөөдрийг хүртэл бид шүүхийн шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж, үйл явцыг тайван замаар ажиглаж ирсэн. Харин өнөөдөр Ардчилсан Намын гишүүд итгэл алдарч, намын даргынхаа бүртгэлд санаа зовон өөрсдийнхөө итгэл үнэмшлээрээ энд цугларсан байна.

Бидний жагсаал цуглаан маш тайван замаар явах бөгөөд шүүхийн шийдвэр, процесст ямар нэг замаар нөлөө үзүүлэхгүй.

Маргааш Дээд Шүүхийн шүүгч нар шүүгчийн статусаар бус зөвхөн улсын бүртгэгчийн үүргийг л биелүүлнэ. Учир нь энэ шүүгчийн статусаар хэн нэгний гэм бурууг шүүх гэж байгаа асуудал огт биш. Их хурал зэрэг намын дотоод асуудлыг шүүх эрх нь өөрөө шүүхэд байхгүй” хэмээн ярилаа.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг