• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

Тийсс компани Монголд 15 дахь жилдээ амжилттай ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол дахь 15 жил: Онцлох баримтууд

  • Монголын уул уурхайн салбарын түүхэнд томоохон ажлыг гүйцэтгэв - Оюутолгойн гүний уурхайгаас газрын гадаргад гарах тусгай ам байгуулан, үйлчилгээний болон туузан дамжуургын налуу хос туннел барих төслийг амжилттай гүйцэтгэв. Төслийн хүрээнд газрын гадаргаас 18 хувийн налуугаар 1300 метрийн гүн рүү буусан нийт 14.6 километр хос туннел барьж байгуулсан.
  • Хүн бүр өдөр бүр аюулгүй - Төслийн 240 ажилтан Хөдөлмөрийн чадвар түр алдах осол эндэгдэлгүй 3.4 сая гаруй хүн-цаг ажилласан.
  • Найдвартай гүйцэтгэл - Нүүрс олборлох төслийн хүрээнд жилд 10 сая орчим тонн өндөр чанарын нүүрс олборлож байна.
  • Чадавх бэхжүүлэх - Олон зуун монгол ажилтныг сурган дадлагажуулж, үндэсний мэргэжилтнүүдэд мэдлэг дамжуулж, чадавхыг бэхжүүлж ирсэн.  
  • Урт хугацааны үр өгөөж - Улаанбаатар хот, Ухаахудаг болон Оюутолгой төслүүдийн хүрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Шилдэг хамт олон - Шилдэг гэрээт гүйцэтгэгч, Үндэсний тэргүүлэгч ажил олгогч, Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага зэрэг шагналуудыг удаа дараалан хүртсэн.

Тийсс компани нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн шилдэг гүйцэтгэл бүхий үйлчилгээ үзүүлэхээр захиалагчидтайгаа хамтран ажиллаж эхэлснээс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Тийссийн хамт олон орчин үеийн уул уурхайн шинэ стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үндэсний боловсон хүчнийг сургаж, чадавхжуулахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны өндөр соёлыг нутагшуулснаараа Монголын уул уурхайн салбарт өөрсдийгөө  таниулсан билээ.

Тийсс нь уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд томоохонд тооцогддог компани. Металлургийн болон эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, зэс, никель, алт, алмаз зэрэг түүхий эдийг олборлох чиглэлээр 85 жилийн туршлагатай. Ил уурхайн олборлолтоос далд уурхайн нарийн төвөгтэй ажлууд хүртэлх өргөн цар хүрээний үйлчилгээ үзүүлдэг. Цаг хугацаагаар шалгагдсан инженер техник, уул уурхайн мэдлэг, туршлагадаа тулгуурласан шилдэг шийдлийг захиалагчдадаа санал болгодог.

Тийссийг Австралийн домогт ах дүү Тийсс нар үүсгэн байгуулсан юм. Тэдний анхдагч байх үзэл санаа, эрч хүчтэй дайчин хандлага нь Тийссийн соёл, арга барилд хадгалагдсаар ирлээ.

Монгол дахь бидний түүх

Тийсс компани нь анх 2007 онд Лэйтон Ази нэртэйгээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Иргэний болон тусгай зориулалтын барилга байгууламжийн төслүүдээр ажлын гараагаа эхэлсэн билээ. Монголд амжилттай гүйцэтгэсэн төслүүдээс Улаан-Овоогийн нүүрсний төсөл, Хөшөөтийн уурхайн олборлолт, “Салхит” салхин цахилгаан станц буюу сэргээгдэх эрчим хүчний төслийг онцлон дурдаж болно.  

Өдгөө Оюутолгой гүний уурхайн өргөтгөлийн ажлын хүрээнд дээр дурдсан төслийг хариуцан гүйцэтгэж байна. Мөн Ухаахудаг нүүрсний уурхайд олборлолтын үйлчилгээ үзүүлж байна. Өнөөг хүртэл Тийсс нь жил тутамд 10 сая орчим тонн өндөр чанарын коксжих нүүрсийг олон улсын жишигт нийцүүлэн олборлож ирлээ.  

Найдвартай гүйцэтгэл

Тийсс нь “Энержи Ресурс” компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу, Өмнөговь аймагт байрлах Ухаахудаг нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Анх 2008 онд зэлүүд нутагт үйл ажиллагаагаа эхэлсэн тус төсөл одоо өндөр чанарын металлургийн нүүрс олборлодог томоохон уурхай болжээ. Тийсс компани энэ хугацаанд орон нутгаас олон зуун ажилтныг сургаж, ажиллах хүчнээ дотоодоос бүрдүүлэн, чадавхжуулж ирэв.

Тийсс компани үндэсний олборлогч “Хишиг Арвин Индустриал” компанитай хамтран Өмнөговь аймагт орших Оюутолгой гүний уурхайн төслийн налуу ам байгуулах анхны ажлыг амжилттай гүйцэтгэсэн нь далд уурхайд ажиллах чадавхаа нотлон харуулсан явдал юм.  

Хамтран байгуулсан Тийсс Хишиг Арвин Жейви компанийн хамт олон 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр туузан дамжуургын налуу амны туннелд сүүлийн уулзах нэвтрэлтийг хийсэн. Үүгээр C2S (туузан дамжуургын туннелээс газрын гадарга хүртэлх) налуу амыг гүний уурхайтай холбох ажлын үндсэн хэсэг амжилттай дууссан юм. Түүнчлэн төслийн 240 ажилтны хичээл зүтгэлийн үр дүнд Хөдөлмөрийн чадвар түр алдах осол гэмтэлгүй 3.4 сая хүн цаг ажиллаж, аюулгүй ажиллагааны онцгой амжилт гаргасан билээ.

Туузан дамжуургыг гүнээс газрын гадаргад гаргах тусгай ам байгуулан, налуу нэвтрэлт хийх энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд анхных гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Налуу ам нь газрын гадаргаас 18 хувийн налуугаар 1300 метрийн гүн рүү буусан нийтдээ 14.6 километрийн урттай, зэрэгцээ орших хоёр хонгил буюу хос туннел юм. Хос туннелийн нэг хонгилд туузан дамжуургын систем суурилуулж хүдрийг дээш гаргах бол нөгөө хонгил нь уурхайчид болон машин техник орж гарах, засвар үйлчилгээ хийх зориулалттай.

Оюутолгой дахь төслийн менежер Эндрью Ван Дэр Мэрвэ энэхүү амжилтын талаар ярихдаа “Тэсэлгээний хоёр мөргөцөг төлөвлөсөн тооцооллоос 100 мм-ийн дотор уулзсан. Уулзах нэвтрэлт байрлалын зөрүүгүй хийгдсэн нь маркшейдерийн тулгуур сүлжээг маш нарийвчлалтай байгуулж, туннелийн байгуулалтыг зөв хийснийх юм. Оюутолгой дахь маркшейдерийн баг төсөл эхлэхэд газрын гадаргад маркшейдерийн хяналтын цэгүүдийг  байгуулахаас эхлээд уулзах нэвтрэлтийг зөв хийхэд шаардагдах маркшейдерийн сүлжээг нарийвчлалын өндөр түвшинд хийж онцгой сайн ажилласан. Энэ бол үнэхээр том амжилт. Маш өндөр нарийвчлалын үр дүн байсан” гэж онцолсон.

КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хил хаагдаж, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдан, гадаад мэргэжилтнүүд Монголд ирэх боломжгүй болох зэргээр төслийн багт томоохон сорилт тулгарсан ч Тийссийн чадварлаг инженерүүд, уул уурхай, барилгын мэргэжилтнүүдээс бүрдсэн монгол ажилтнуудын баг нөөц боломжоо дайчлан, энэхүү амаргүй ажлыг амжилттай дуусгаж чадсан. Энэ нь дотоодоос бүрдүүлсэн Тийссийн багийн чадавх, ур чадварын бодит илрэл байв.     

Урт хугацааны үр өгөөж

Тийсс компани урт хугацааны үр өгөөж бий болгохыг зорьж, үүнийгээ ажиллаж буй улс орондоо чиглэсэн үйл ажиллагаагаараа нотолсоор ирсэн юм.   

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Тийсс нийгмийн хариуцлагын чиглэлээр 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Улаанбаатар хот, Ухаахудаг болон Оюутолгой төслийн хүрээнд орон нутгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирлээ.  

  • 2021 онд Тийсс Хишиг Арвин Жейви компани Ханбогд сумын иргэдийн байгуулсан “Үүртийн ногоон хошуу” хоршоонд дулаан хүлэмж болон худгийн байр байгуулж, хүлээлгэн өгөв. Хүлэмж нь дуслын усалгааны системээр тоноглогдсон, бүх улиралд тасралтгүй ажиллах боломжтой юм.  
  • Тийссийн хамт олон Тавантолгой уурхайн зэргэлдээ амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур айл өрхийн 200 гаруй хүүхдийг ном, бичгийн хэрэгсэл, оюуныг хөгжүүлэх тоглоомоор хангав. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
  • Сонсголын бэрхшээлтэй ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, оролцоог дэмждэг ажлын байр бий болгох зорилтын хүрээнд Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоотой хамтран ажиллаж байна. Ажилтан шалгаруулж авах, чиглүүлэх сургалтын үеэр дохионы хэлний хэлмэрч, орчуулагч ажиллуулж байгаа нь эерэг өөрчлөлт авчирч, ажилтнуудад урам зориг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Тийсс компанийн улсын төсөв бүрдүүлэлтэд оруулж буй хувь нэмэр, бий болгосон ажлын байрны тоо, тэтгэлэгт хөтөлбөр, дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх санаачилгуудыг Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад  төрийн байгууллагууд өндрөөр үнэлж ирэв. Монгол дахь Тийссийн хамт олон Шилдэг гүйцэтгэгч, Шилдэг ажил олгогч, Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага зэрэг шагналуудыг жил бүр тогтмол хүртсээр ирсэн нь үүний тод илрэл юм.

Тийссийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.thiess.com сайтад зочилно уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.