Жэт Олон Улсын сургуулийн сурагчдын уран зургийн үзэсгэлэн 5 сарын 14, 15-ны өдрүүдэд Занабазарын музейн их танхимд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан юм.
2 өдрийн турш үргэлжилсэн уран зургийн үзэсгэлэнгийн үеэр нийт 80 гаруй сурагчдын бүтээлүүдийг эцэг эхчүүд болон багш, ажилчид худалдан авч 3,940,000 төгрөг цугларсныг өнөөдөр “Цөлийн сарнай” охидын ТББ-т хандивлалаа.
Цөлийн Сарнай охидын асрамжийн газар нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2-18н насны 25 орчим охид амьдардаг. Жэт Олон Улсын сургуулийн 10-р ангийн охид энэ хичээлийн жилд тус асрамжийн газарт 2 удаа очиж үйл ажиллагаатай нь танилцан өөрсдийн үе тэнгийн охидтой ярилцаж, арга хэмжээнд хамтдаа оролцсон юм.
Уран зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж сурагчдын бүтээлээс худалдан авч бидний үйл ажиллагааг дэмжин сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулсан сурагчид, эцэг эхчүүд, багш ажилчдадаа талархал илэрхийлье.