Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЭСЯ: Зургаадугаар сарын 1-нээс БНСУ-ын богино болон олон удаагийн ангиллын виз олголт хэвийн явагдахаар боллоо

ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын богино хугацааны/С-3/, олон удаагийн/Multiple/ ангиллын визийн хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Уг мэдээлэлд:

"Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны/С-3/ ангиллын визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визийн мэдүүлэг авч эхлэхээр боллоо.

Богино хугацааны болон олон удаагийн/Multiple/ виз:

  • Богино хугацааны/С-3/ визийн хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэд хамаарна.
  • 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн/Multiple/ виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
  • Олон удаагийн/Multiple/ визийн ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс хойш шууд ашиглах боломжтой.
  • Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
  • БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз хэвийн олгогдож эхэлнэ.
Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визийн портал/www.visa.go.kr/ цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.

Энэхүү шийдвэр 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх шийдвэр өөрчлөгдөх боломжтой" гэсэн байна.