Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хогийн цэгүүдэд ариутгалын автомат төхөөрөмж ажиллуулж эхэллээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Хот тохижилтын газар

Төвлөрсөн хогийн цэгүүдэд ариутгалын автомат төхөөрөмж ажиллуулж эхэлсэн талаар Нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ. Хог тээврийн автомашинуудыг өдөр тутам ариутгалын төхөөрөмжөөр оруулж тусгай бодис, найрлагатай усаар ариутгаж халдваргүйжүүлэлт хийж байна. 

Хогийн цэгүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ариутгалын төхөөрөмжөөр 200 орчим машин орж гардаг. Тиймээс хлорамин болон тусгай бодисын найрлагатай усаар ариутгал хийж байгаа аж.