Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгой, Алматы, Истанбул, Сөүл, Токио, Франкфурт, Ханой чиглэлд агаарын тээврээр зорчигчид нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2022 оны дөрөвдүгээр сард төмөр замын тээврээр 2.2 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ нь өмнөх сараас 135.9 мянган тонн буюу 5.9%-аар буурсан үзүүлэлт болж байна. Уг бууралтад нүүрс 272.2 мянган тонн, мод, модон материал 9.6 мянган тонноор тус тус буурсан нь нөлөөлжээ.

Харин агаарын тээврээр тээсэн ачаа 2022 оны эхний дөрвөн сард 3.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.8 мянган тонноор буюу 3.4 дахин өслөө.

Мөн агаарын тээврээр зорчигчид 2022 оны дөрөвдүгээр сард 51.3 мянга болж, өмнөх сараас 3.6%-аар өссөн байна. Энэхүү өсөлтөд Оюутолгой, Алматы, Истанбул, Сөүл, Токио, Франкфурт, Ханой, Хо Ши Мин чиглэлийн зорчигчид өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

зураг