Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаалттай сонсож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймаг дахь Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож байна. 

Уг асуудлыг хэлэлцэхээр байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлсэн ч гишүүдийн зүгээс хаалттай горимд шилжих санал гаргав. 

Тодруулбал, Б.Энх-Амгалан гишүүн хаалттай хэлэлцэх санал гаргасан бол түүнийг Ц.Сэргэлэн нарын гишүүд дэмжсэн юм. Ц.Сэргэлэн гишүүн "Хаалттай хэлэлцсэн нь дээр. Алуулна шүү" хэмээн хэлж байгаа нь хуралдааны эхлэлийг шууд дамжуулсан бичлэгт тод харагдаж байв. Улмаар тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлж байгааг мэдэгдэн алх цохисон юм. 

Ташрамд дурдахад, Ц.Сэргэлэн нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад, Дорнод аймгаас нэр дэвшин сонгогдсон билээ. 

Ийнхүү "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд хаалттай сонсож байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 

зураг
 
зураг
 
зураг