• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...

Мон Бийф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ариунбаатар: Бид хэрэглэгчдэд хамгийн эрүүл, найдвартай, амттай махыг санал болгож байна

ikon.mn
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

- Мон Бийф ХХК-ийн захирлын ажлыг хүлээж аваад хэдэн сар болжээ. Анх ажиллах болсон шийдвэр ба өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Таван Богд Интернэйшнл компанид 2016 оны 5 сарын 22-нд анх Vanseller буюу амбаартай машин барьдаг борлуулагчийн ажил хийдэг байлаа. Ажилд орсон жилдээ худалдааны төлөөлөгчөөс эхлээд  бүсийн менежер болтлоо өсөж, 2017 болон 2018 онд Борлуулалтын менежер, Ерөнхий менежер болж тушаал дэвшин ажилласан. Одоо Мон Бийф компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд гурван сар болж байна. Анх энэ ажлын байрын зарыг олж харах үедээ би менежерийн ажлаа гартаа оруулчихсан, гэхдээ нэг талаасаа хэтэрхий “Comfort-Zone”-доо орчих гээд байх шиг санагдаж байсан. Өөрийгөө илүү хөгжүүлж, сорилттой нүүр тулахыг хүсэж байсан болохоор орох шийдвэр гаргаж байсан. Эргээд харахад маш их зүйл сурчээ. Таван Богд Интернэйшнл компанид ажиллахдаа би бэлэн бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан. Харин одоо бол малчны хотонд байгаа үхрийг худалдан авч ферм дээрээ тэжээж эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт боловсруулан  хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх бүхий л шат дамжлагыг удирдан ажиллаж байна. Үүнийгээ дагаад хувь хүн өөрөө хөгжиж, маш олон талаар мэдлэг чадвар хуримтлуулж салбар тус бүр дээрээ мэргэшсэн өөрийн хамт олноосоо ч давхар суралцан ажиллаж байна. Анх Таван Богд Группт гараагаа бүр эхнээс нь эхэлж, энэ хүртэл өсөн дэвшсэн болохоор өөрийгөө цааш улам илүү сорьж, хувь хүн талаасаа хөгжих хүсэл минь зогсохгүй гэж бодож байна.

- Таван Богд Интернэйшнл компанид ажиллаж байсан юм байна. Ажиллах хугацаандаа сурсан хамгийн чухал зүйлс юу байсан бэ?

Хамгийн чухал зүйл нь багийн ажиллагаа байсан. Зорилгоо зөв тодорхойлж, баг хамт олон бүгд нэг зүгт харж, нэгэн зэрэг хөдөлж, үр дүнгээ ч бүгд хүртэж чаддаг. Бизнесийн салбарт энэ нь магадгүй хамгийн том ур чадвар байх. Дээрээс нь хандлага маш чухал. Цар тахлын үед тэр тусмаа манай хамт олноос хамгийн их харагдсан сайхан зүйл бол аливааг болгож бүтээх гэсэн гал эрмэлзэл. Дугуйгаар ч болтугай ирээд, яаж хийх үү, болгох уу гээд маш их хичээл зүтгэл сэтгэл гаргаж байсан. Учир нь тэр ажилтны цаана гэр бүл нь байгаа, дээрээс нь хэрэглэгч тэр бүтээгдэхүүнээр тасрах ёсгүй. Бид гэр бүлээ бодохын хажуугаар хэрэглэгчээ ч бодож ажилладаг тул ажлаасаа их урам зориг авдаг.

- Өөрийн амжилтаасаа нэгийг онцлооч гэвэл?

Ferrero брэнд дээр бүтээгдэхүүний тасалдал, эсвэл агуулахын тасалдал, илүүдэл гээд олон асуудал тулгарч байлаа. Миний хийж чадсан хамгийн том зүйл юу вэ гэхээр бэлтгэн нийлүүлэгч тал, Таван Богд Интернэйшнлийн агуулах, харилцагчийн лангуун дээрх үлдэгдэл, хэрэглэгчийн гарт хүргэх гэсэн 4 циклийг тэнцвэржүүлж чадсан явдал байх. Бараа наашаа ачигдаж ирэх, хүлээн авах, цааш түгээх гээд энэ ажлыг тогтвортой болгож, аль ч талд тасалдал бий болгоогүй. Энэ ажлаараа битүүхэн бахархаж, өөрийгөө үнэлж байсан.

зураг
 

- Таван Богд Группийн соёлыг таван үгэнд багтааж хэлнэ үү. 

Багийн ажиллагаа, бахархал, хандлага, ур чадвар,үр дүн. Нэмээд хэлэхэд Таван Богд групп нь хүмүүст үнэхээр маш сайн ур чадвар суулган хөгжүүлж чаддаг гэж боддог.

- Шинэ зүйлүүд амаргүй байдаг. Тэр тусмаа ХАА, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ажиллах нь бусад салбарт ажиллахаас юугаараа ялгаатай, онцлогтой байна вэ? 

Эрчимжсэн мал аж ахуйн салбар, тэр дундаа махны зах зээл бол маш том. Дээрээс нь Монгол улс үхрийн махны хэрэглээ ойролцоогоор жилийн 2 их наяд төгрөгийн зах зээл байна. ХАА салбар манай улсын хамгийн шилдэг салбар гэдэг ч одоо болтол шинэчлэл инновац хийгдсэн зүйл байхгүй. Өөрчлөлт авчрахын тулд бид мэддэг чаддагаа хуваалцаж, үр дүн авчирч, эргээд хэрэглэгч, ард иргэд үр шимийг нь хүртдэг баймаар байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд л эрчимжсэн мал аж ахуй бага багаар хөгжиж явж байгаагаас ангилсан мах бол сүүлийн дөрвөн жилд л хөгжлийн эхлэл шатандаа ирж байгаа. Жишээ нь стейк бидний өдөр тутмын хэрэглээнд 3, 4 жилийн өмнөөс л орж ирсэн. Бас хэрэглэгч бид олон хүний гар дамжсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүнийг дахиад хэчнээн жил идэх ёстой гэж? Иймээс бид шинэ стандарт нэвтрүүлье, хэрэглэгчдэд хамгийн чанартай, шимтэй бүтээгдэхүүнийг хүргэж үлгэрлэе гэж зорьж байгаа.

- Мон Бийф брэндийн бүтээгдэхүүний онцлог нь юу вэ? Хэрэглэгчдэд үнэхээр нийцэх бүтээгдэхүүн мөн үү?

Мон Бийф брэнд нь мал эмнэлгийн газраас баталгаажсан бүртгэлтэй бага үхрийн махыг малчны хотноос худалдан авч, өөрсдийн ферм дээр зөөвөрлөн, дахин үзлэг шинжилгээ хийн 100 хоног уураг, витаминаар баялаг өвс тэжээлээр тэжээн эрүүл ахуйн шаардлага хангасан олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн үйлдвэрт бэлтгэгдэн, эрүүл, гарал үүсэл нь тодорхой, зөөлөн, шүүслэг үхрийн махыг хэрэглэгчид хүргэж байна. Бид харилцагч нарт эрэлтийг, хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгөхийг зорин байна.

- Таны өдөр тутамдаа баримталдаг гол үзэл баримтлал, ажлын арга барил юу вэ?

Эхлээд би зорилгоо тодорхойлдог. Түүнд хүрэхийн тулд ямар арга барил ашиглаж, ямар баг бүрдүүлж хэрхэн хийх вэ? гэдгийг тооцоолдог. Ер нь хүн тус бүр ажиллах арга барил өөр байдаг. Жишээ нь зарим хүн шахуулж ажилладаг бол зарим хүн чиглүүлэг хүсдэг магадгүй зарим хүмүүс хөнгөхөн магтаалд ч илүү бүтээмж гаргадаг. Тийм ч учраас аль болох удирдлага доор байгаа хүнийхээ бүтээмж өндөр гаргах хөшүүргийг олон түүний дагуу хамтран ажиллахыг хичээдэг. Миний гол үзэл баримтлал бол би нэг ажилдаа тууштай байхыг зорьдог. Саад бэрхшээл гарвал шууд хаях биш яаж сайжруулж болох вэ, өөр ямар арга зам байна вэ гэж харан дараагийн шат руу урагшилдаг.

- Ойрын үед төлөвлөсөн том төсөл, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

Мон Бийф компани маань IPO гаргах гэж байгаа. Хэрэглэгчдэд бид чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг санал болгож хэрэглүүлэхийн сацуу хэрэглэж буй бүтээгдэхүүнээсээ ашиг хүртэх боломж өгөхийг зорьж байна. Бид олон нийтийн компани болсноороо хариуцлагаа нэг шат ахиулж байгаа. Хүртээмжтэй байдлыг улам нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд ойрын хугацаанд IPO гаргах гэж байгаадаа бас маш их догдолж, итгэл дүүрэн ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.