Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олсон тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд орой 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гурван настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн дүнд хүүг гэрээсээ 7 километрийн хол зайд байсныг эсэн мэнд олжээ. 

Энэхүү мэдээллээр эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлэг болголоо.