Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна

ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

7:20 цагт Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI дэх удаагийн уралдааны Гранпри шагналт Монгол Улсын Филармоны гоцлол дуулаач, СТА Б.Дэлгэрбаяр эх орондоо ирнэ.

Үндсэн хуулийн цэцийн гадна

9:00 цагт иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.

Шангри-Ла зочид буудалд

10:00 цагт Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тавдугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Тус уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми илтгэл хэлэлцүүлнэ.

Төрийн ордонд

10:00-15:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.

12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штабаас УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт жүжигчин Р.Анхням, А.Төгсбаяр Монголын жүжигчид АНУ-ын театрын анх удаа бүрэн хэмжээний жүжгийг тайзнаа англи хэлээр тоглох болсон талаар мэдээлнэ.

МҮЭСТО-нд

11:00 цагт Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно.

Үндэсний Статистикийн Хорооноос

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

Монголын театрын музейд

11:00 цагт БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн Дүрст эвлүүлдэг тоглоом (puzzle), “Зурагт хуудас” каталог, үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт 

12:00 цагт тус газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Туушин” зочид буудалд

14:00 цагт Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулах уулзалт болно.

МУИС-ийн Номын санд

15:00 цагт "Орчин үеийн Японы шинэчлэл (JICA Chair)" уулзалт болно.