АНУ-ын инфляц 4-р сард 8.3% буюу төв банкны зорилтоос 4 дахин өндөр хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн 7 хоногт шинэ статистик зарлагдсаны дараа нэртэй эдийн засагчид твиттер хуудсандаа байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Тухайлбал Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман “Миний харж байгаагаар суурь инфляц 3.5-4%, харин ерөнхий инфляц ийм өндөр байгаа нь Украины асуудал болон нийлүүлэлтийн сүлжээний саатал зэрэг түр зуурын хүчин зүйлийн тусгал болж байна. Инфляц хэт өндөр байгаа ч хүлээлт алдагдсанаас үүдсэн жолоогүй инфляц ажиглагдахгүй байна. Хэрэглэгчдийн судалгаанаас харахад дунд хугацаанд инфляцын хүлээлт тогтвортой хэвээр байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
That’s too high, but we don’t have spiraling inflation due to unanchored expectations. Consumer surveys suggest medium-term inflation expectations have remained fairly stable 3/ pic.twitter.com/RZr8H1wYI0
— Paul Krugman (@paulkrugman) May 15, 2022
Харин Сангийн сайд асан Лоренс Саммерс “Цагаан ордон Украины асуудлаас болж газрын тосны үнэ өссөнөөр инфляц өссөн гэж байна. Гол шалтгаан биш. Украины дайн эхлэхээс өмнө инфляц 7.9% хүрсэн байсан” гэжээ.
Түүнчлэн суурь инфляц өндөр байгаа тул Төв банк зөөлөн газардахад анхаарах бус инфляцыг хязгаарлахын тулд шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй гэсэн байна.
@WhiteHouse blames inflation on Ukraine induced oil price increases. Not the primary factor. Inflation was 7.9 percent for the year before the Ukraine war started!
— Lawrence H. Summers (@LHSummers) May 10, 2022
https://t.co/ijmL0mw5GW
Yet another concerning CPI report. Core inflation pretty high and rising. Service sector looking inflationary. @federalreserve needs to stop holding out soft landing prospect and stress that it will do what is necessary to contain inflation.
— Lawrence H. Summers (@LHSummers) May 11, 2022
Мөн Кэмбрижийн их сургуулийн Мохамед Эл-Эриан “Нэг жилийн өмнө Холбооны нөөцийн банк инфляцыг 2021 оны төгсгөл гэхэд 2% орчимд тогтворжино гэдэгт итгэлтэй байсан. Өнөөдөр инфляц үүнээс нь 3-4 дахин давсан бөгөөд 2023 он хүртэл өндөр хэвээр байх төлөвтэй. Холбооны нөөцийн банк “зөөлөн газардалт”-т итгэж буй. Тэгнэ гэж найдъя. Үгүй бол маш өндөр эрсдэл” хэмээн жиргэжээ.
A year ago, the #Fed was confident about #inflation, asserting that it would be back around 2% by the end of 2021.
— Mohamed A. El-Erian (@elerianm) May 15, 2022
Today, inflation is 3-4 times that level and likely to remain high into 2023.
Today's Fed, it is confident about a "softish landing."
Let's hope so. A lot at stake.
ОУВС-ийн хувьд инфляц дэлхийн бүх оронд сорилт болж байгааг онцолсон байна. Тухайлбал “АНУ болон Европын зарим оронд инфляц 40 гаруй жилийн дээд хэмжээндээ хүрээд байна. Өндөр инфляц өмнөх төсөөллөөс илүү урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй” гэж жиргэжээ.
In the United States and some European countries, inflation has reached its highest level in more than 40 years. It’s expected to persist for longer than previously expected. More on IMF Blog. https://t.co/SFp7kGgvom pic.twitter.com/4GfNBnuzRt
— IMF (@IMFNews) May 12, 2022