Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засгийн ногоон шилжилт" (СОГЭ) төсөлд бизнес болон байгаль орчны мэргэжлийн 2 зөвлөх тус тус сонгон шалгаруулах тухай зарлал

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 17
Сурталчилгаа
зураг
 

Ерөнхий мэдээлэл:

Каритас Чех Репаблик ОУТББ (КЧР) болон Хөгжлийн Шийдэл ТББ нь Европын Холбооны SWITCH Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” (СОГЭ) төслийг Пипл Ин Нийд ОУТББ болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран Улаанбаатар, Эрдэнэт болон Сэлэнгэ аймагт 2022 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсад нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх, ядуурлыг хурдацтайгаар бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын хөдөө аж ахуйн хүнс болон шингэн хүнсний салбарын БЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд тохирсон дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх, зах зээлд суурилсан ногоон шошгожуулалтын системийг хөгжүүлэн хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх, ногоон санхүүжилтийн хүртээмжээр хангах замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.‎

Төслийн үйл ажиллагааны хүрээнд дотоодын бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран төслийн зорилтот бүлгүүдэд зориулсан холбогдох гарын авлага бүхий сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээтэй байгаа юм.

Даалгаврын зорилго:

Энэхүү даалгаврын зорилго нь бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүд нь КЧР болон Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хөдөө аж ахуйн болон шингэн хүнсний салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчид болон бизнесийн холбоо, хоршоодод тогтвортой бизнесийн дадал, ногоон стратеги, тойрог эдийн засгийн талаар техникийн туслалцаа үзүүлэх, менторын хөтөлбөр боловсруулах, уг хөтөлбөрийн дагуу зөвлөмж зөвлөгөө өгөхөд шаардагдах гарын авлага бүхий сургалтын хөтөлбөр, сургалтын өмнөх болон дараах асуумжийг боловсруулах бөгөөд эдгээр боловсруулагдсан материал нь төслийн цаашдын үйл ажиллагаанд тогтмол ашиглагдах болно. Мөн төслийн хэрэгжилтийн 3 дахь жилд сургалтын материалыг шинэчлэн, сайжруулах ажил хийгдэх бөгөөд үүнд дахин гар бие оролцох боломжтой юм. Төслийн зорилтот байршил болох Улаанбаатар, Эрдэнэт хот болон Сэлэнгэ аймаг дахь сонгогдсон БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчид болон бизнесийн холбоодтой 1-2 долоо хоног тутам тогтмол ярилцлага, уулзалт хийх бөгөөд уулзалтын явцад цуглуулсан тэдний санал хүсэлт болон өөр байгууллагын гүйцэтгэж байгаа нарийвчилсан судалгааны үр дүн зэргээс гарын авлагын агуулгад тусгах шаардлагатай болно.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ногоон шошгожуулалтын стандартуудад үндэслэн байгаль орчин болон ногоон бизнесийн сэдвүүдийг тусгасан сургалтын материалуудыг боловсруулна. Тухайн сургалтын материалууд нь ямар чиглэлийн мэдлэгүүдийг өгсөн байх, суралцуулах аргачлал болон үнэлгээг мөн агуулсан байх шаардлагатай. Сургагч багшийн гарын авлага нь хэрхэн үр дүнтэй, сонирхолтойгоор мэдлэг олгох аргачлал, тухайн сурсан мэдлэгийг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж зэргийг багтаасан багц материалууд байна. Тухайн ажлын хүрээнд дараах багц бичиг баримт боловсруулагдсан байна. Үүнд:

  1. Сургагч багшийн гарын авлага;
  2. Сургалт зохион байгуулагчийн гарын авлага (сургалтын агуулга, хангамж);
  3. Суралцагчийн гарын авлага (суралцагч нарт зориулсан практик удирдамж);
  4. Mенторын хөтөлбөрийн гарын авлага (менторуудад зориулсан практик удирдамж).

Тухайн сургалтын материалуудыг боловсруулахдаа Хөгжлийн Шийдэл ТББ болон КЧР ОУТББ-тай тухай бүрд нь санал, шүүмж солилцож эцсийн байдлаар хэвлэхэд бэлэн байдлаар хүлээлгэн өгнө. Тухайн сургалтын материал нь ямар нэг зохиогчийн эрхийн зөрчилгүйгээр боловсруулагдах ёстой ба уг ажлын зохиогчийн эрх захиалагч талд үлдэнэ.

Тавигдах шаардлага:

Бизнесийн зөвлөх байгууллага:

  • Бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Бизнесийн зөвлөх чиглэлээр ажиллаж байсан, санхүү, бизнесийн судалгаа, шинжилгээ хийж байсан 5 жилийн туршлагатай;
  • Менторшип хөтөлбөрийн хамгийн багадаа 2 ном, гарын авлага боловсруулж байсан, менторшил хөтөлбөрийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай байх;
  • Бичил, жижиг дунд бизнесийн сургалтын материал, гарын авлага боловсруулж байсан туршлагатай;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар болон олон төрлийн бизнесийн мэдлэгтэй;
  • Судалгаа, мэдээлэл цуглуулах, аналитик судалгаа хийж байсан туршлагатай;
  • Оролцогч талуудтай зөвлөлдөх, харилцааны өндөр ур чадвартай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, танилцуулах чадвартай байх;
  • Мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй бол давуу тал болно;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.

Байгаль орчны мэргэжлийн зөвлөх:

  • Байгаль орчин эсвэл холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Хөдөө аж ахуй, байгаль орчин эсвэл холбогдох бусад салбар, чиглэлээр ажиллаж байсан, болон судалгаа, шинжилгээ хийж байсан 5-аас дээш жилийн туршлагатай;
  • Сургалтын материал, гарын авлагыг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
  • Судалгаа, мэдээлэл цуглуулах, аналитик болон асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай;
  • Оролцогч талуудтай зөвлөлдөх, харилцааны өндөр ур чадвартай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, танилцуулах чадвартай байх;
  • Мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй бол давуу тал болно;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.

Хугацаа:

Гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2022 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал тус ажлыг хийж гүйцэтгэнэ.

Төлбөр, тооцоо:

20% Гэрээ байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөөг захиалагч талд хүргүүлснээр

20% Сургагч багшийн гарын авлага боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

20% Сургалт зохион байгуулагчийн гарын авлага боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

20% Суралцагчийн гарын авлага боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

20% Mенторын хөтөлбөрийн гарын авлага боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

Бүрдүүлэх материалууд:

Бизнесийн мэргэжлийн зөвлөх болон байгаль орчны зөвлөх тус тусдаа доорх материалуудыг ирүүлнэ.

  1. CV, анкет болон мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
  2. Мэргэшил, тавигдах шаардлагад тусгагдсан туршлагыг нотлох нэмэлт баримт бичиг;
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  4. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  5. Бизнесийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь байгууллага байна. Тиймээс байгууллагын гэрчилгээний хуулбар, товч танилцуулга;
  6. Байгаль орчны мэргэжлийн зөвлөх нь бие даасан зөвлөх эсвэл байгууллага аль нэг нь байх боломжтой. Иймд байгууллага байх тохиолдолд мөн байгууллагын гэрчилгээний хуулбар, товч танилцуулга.

Материал хүлээн авах:

Тавигдах шаардлагыг хангаж буй хувь хүн, албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 5-р сарын 27-ны дотор ccr.mongolia.office@caritas.cz болон procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “СОГЭ_Зөвлөх_” "Хувь хүн/ байгууллагын нэрээ бичих” гэж бичиж ирүүлнэ.

Жич: Бизнесийн мэргэжлийн зөвлөх болон байгаль орчны мэргэжлийн зөвлөх нь тус тусдаа дээрх материалуудыг ирүүлэх ёстойг анхаарна уу.

Материалаа бүрэн ирүүлсэн нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад оролцох боломжтой бөгөөд зөвхөн shortlist-д орсон нэр дэвшигчтэй холбогдох болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.