Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын "Service Day 2022" арга хэмжээний үеэр 200 ширхэг мод тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өглөө

ikon.mn
2022 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 5-р сарын 14-ний өглөө гишүүн байгууллагуудын төлөөлөл болсон 80 хүн, ивээн тэтгэгч компаниудын хамтаар Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 100 ширхэг агч мод, 100 ширхэг өрөл модны суулгацыг техникийн заавар зөвлөгөөний дагуу амжилттай суулгаж, хүлээлгэн өглөө. АмЧам Монголын нийгмийн хариуцлагын хорооны санаачилга, гишүүн байгууллагуудын идэвх зүтгэлээр ногоон байгууламжийг сайжруулах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж, улмаар эх дэлхийгээ хамгаалах үйлст гар бие оролцсон нийт гишүүд, тэр дундаа ивээн тэтгэгч байгууллагууд болох “Фаро”, “Монполимет Групп”, “МСМ Групп”, болон “Тисс” компаниудад гүн талархал илэрхийлье.

Агч, өрөл моднуудыг суулгасан өдрөөс эхлэн 36 сарын турш буюу 3 жилийн хугацаанд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн техникч нар тордолт, арчилгааны ажлыг хариуцах ба уг хугацаа нь шинэ мод амжилттай үндэслэх, цаашид эрүүл чийрэг болоход онцгой ач холбогдолтой тул зохих техникч нарын хяналтад хүлээлгэн өгсөнд зохион байгуулагч, гишүүдийн сэтгэл дүүрэн байгааг уламжлахад таатай байна.

Биднийг дэмжиж үйл ажиллагаанд оролцсон нийт гишүүд, спонсор байгууллагуудад баярлалаа, эх дэлхийгээ хайрлацгаая!


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.