Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

NTC койн ногдол ашиг хуваарилж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

2021 оны хамгийн эрэлттэй сэдвүүдийн нэг койн байсан билээ. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр дийлэнх койны ханш уналттай байгаа хэдий ч NTC койн ногдол ашиг хуваарилалтаа зарлаж байгааг дуулгахад таатай байна. Үндэсний баялаг болсон уул уурхайн баялгийг Монгол улсын иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой NTC койны анхдагч арилжаа 2021.11.22-ны өдөр явагдсан юм. Энэхүү 6 сарын хугацаанд төлөвлөгдсөн ажлууд амжилттай явагдсан ба Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж нийт койн эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн дүнгээр буюу төгрөгөөр хуваарилах тухай шийдвэрийг гаргаад байна. NTC койны анхны ногдол ашиг 2022.05.27-ны өдөр тараагдах бөгөөд 2022.05.22-ны өдрийн 18:00 цагаар хэрэглэгчийн https://ncx.mn дээрх хэтэвчний NTC койны балансаар тасалбар болгож тооцно. Нэгж NTC койнд ногдох дүн 0.025төг байна. 

Анх Whitepaper-т тусгасан roadmap-ын дагуу уул уурхайн болон мэдээлэл технологийн төслүүдийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Төслийн хамт олон нүүрсний үнэ өсөлттэй байгаа энэ үед нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр чиглэлд явуулж байна. Цаашдаа төслийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна Ханги Мандал чиглэлийн нүүрс тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхээр шаардлагатай ажлуудыг эхлүүлээд байна.

Уул уурхай болон мэдээлэл технологийн салбарыг хослуулсан https://e-mine.mn ERP буюу уул уурхайн нөөц төлөвлөлтийн системийг бүрэн ашиглалтад оруулаад байна. E-mine программын онцлог нь уул уурхайн системийн бүх бүрдэл хэсгүүдийг нарийн холбосон ажлын өртөг тооцох функцтэй цогц систем юм.

Технологийн салбарт NTC экосистемийн хүрээнд хийгдсэн NCX биржийн хөгжүүлэлт сайжруулалтыг хийж дэлхийн стандартад илүү нийцүүлэх, шинэ функцүүдийг нэмж олон улсын бирж болгохоор ажиллаж байна.

Мөн тус салбарын хүрээнд тээвэр ложистикийн салбарт дутмаг байдаг хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч болон уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувь хүнийг холбосон, түүнд шаардагддаг бүхий л харилцааг зохицуулсан https://ejolooch.mn  системийг ашиглалтад оруулсан билээ.

Түүнчлэн NTC төсөл нь Монголын дахин давтагдашгүй хосгүй өв соёл, бүтээлүүдийг дижитал хэлбэрээр хадгалж, мөнхжүүлэхээр https://tengri.io NFT маркетплэйсыг ашиглалтад оруулаад байна. TENGRI NFT төсөл нь үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, Монгол өвийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, мөн дэлхийн өвийг хадгалж хамгаалах, цахимжуулах зорилготой юм. TENGRI нь MetaMask-тай бүрэн холбогдсон ба дотоодын болон олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

NTC төслийн эхний бэлтгэл үе шат ногдол ашиг тараалт хийгдсэнээр дуусаж байгаа бөгөөд төслийн хамт олон цаашид үйл ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн дараагийн phase 2 шинэ roadmap-ийн дагуу төслүүдээ олон нийтэд тун удахгүй танилцуулахаар ажиллаж байна. NTC койны Whitepaper дээр төслийн үйл ажиллагааны ашгийн 20 хүртэлх хувиар маркет ханшаар буцаан худалдан авалт хийж шатаахаар заасан билээ. Шатаалтын бүх гүйлгээ блокчейн дээр бүртгэгдэх болно. Буцаан худалдан авалт 2022 оны 5 сараас эхлэн хийгдэнэ.

Манай хамт олон зорьсон зорилгодоо хүрэх, түүнийгээ биелүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байгаа билээ. Бидэнд итгэл хүлээлгэсэн Танд баярлалаа. Та бүхэн дараах холбоосуудаар нэвтэрч бусад төслүүдтэй танилцах боломжтой.

https://ncx.mn
https://anket.mn
https://ejolooch.mn
https://e-mine.mn
https://www.facebook.com/ntcecosystemofficial

Хүндэтгэсэн,

NTC хамт олон

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.