Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Шүүдэрцэцэг: Бүтээгдэхүүнээ экспортолдог үндэстэн болохын тулд оюунлаг байх нь чухал

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Номын соёлт ертөнц" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Шүүдэрцэцэг номын баярын талаар байр сууриа илэрхийллээ. 

"Өмнөх номын баярын үеэр олон саад бэрхшээл тохиолдож байсан. Номын баяраар хавсарга болж бүх асраа хийсгээд шороон дунд зогсож байсан. Хамгийн өрөвдмөөр баяр 2013 онд болж байсан бол хамгийн гоё нь Улсын Их Дэлгүүр ивээн тэтгэсэн жил юм. Улаан хивсний ёслол болж байлаа. Энэ мэтээр номын баяр бол их урт түүхтэй. 

Хүнд хэцүүг туулж байж үлдсэн баяр. Улаанбаатар өөрийн гэсэн номын баяртай байдагт нь зохиолчийн хувьд их баяртай байдаг. Энэ өдөр номд дуртай бүх хүмүүсийг ирээсэй гэж хүсэж байна. Зөвхөн ном зарж, авахдаа гол нь биш уур амьсгалыг нь мэдрэхэд сэтгэл ханамж авдаг баяр юм.  

Бүтээгдэхүүнээ экспортолдог үндэстэн болохын тулд оюунлаг байх нь чухал" гэв.