Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн инновацын индексээр Монгол Улс 58 дугаар байрт эрэмбэлэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулагддаг "Инновацын 7 хоног" арга хэмжээг манай улс ес дэх жилдээ зохион байгуулж байна.

Арга хэмжээ тавдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.

Энэ жилийн арга хэмжээ “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхыг бүрдүүлэх замаар тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг Дэлхийн инновацын индексээр Монгол Улс 58 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Зорилтот долоо хоногийн хүрээнд

  • “Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал
  • “Инновацын түншлэл” хэлэлцүүлэг
  • ”Best Paper Awards-2022” Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал
  • ”Гавал толгой” Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ,
  • “Эрдэм Хакатон”
  • “Инновацлаг ЖДҮ” зэрэг арга хэмжээ болох юм.

 

Эх сурвалж: БШУЯ