Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хоёр эмэгтэй боксчин дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
О.Есүгэн

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй.

Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө.

зураг
 
М.Намуун

Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Г.Бадмаараг Бразилын тамирчинд ялагдан, тэмцээнээ дуусгасан юм хэмээн Монголын Боксын Холбооноос мэдээллээ.