Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Содонтуяа Калифорнийн их сургуулийн шилдэг төгсөгчөөр нэрлэгджээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Калифорнийн их сургуулийн Менежментийн сургуулийн төгсөгч Н.Содонтуяаг PoetsandQuants.com сайт онцолжээ. Энэхүү сайт нь дэлхийн хамгийн алдартай бизнесийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлдэг бөгөөд энэ чиглэлээр хамгийн олон уншигчтайд тооцогддогийг Форбес тодотгосон байдаг. 

Н.Содонтуяа нь CFA эзэмшигч буюу дэлхийн санхүүгийн салбарт өргөн хүрээний мэдлэг, ур чадвартай болохоо хүлээн зөвшөөрүүлсэн залуу энтрепренер, хэвлэн нийтлэгчээс гадна жүдо, сагсан бөмбөгийн тамирчин гэдгийг тус сайт дурдаад Чингис хааны мэндэлсэн Хэнтий аймгийн уугуул болохыг нь онцолжээ. 

Тэрбээр бакалаврын зэргээр Санхүү, эдийн засгийн их сургууль болон Тайвань дахь Азийн их сургуулийн Бизнесийн сургуульд Санхүүгийн менежментээр сурч төгссөн байна. 

Монголд хамтран үүсгэн байгуулсан боловсрол, судалгааны гарааны компани нь салбарын мэргэжилтнүүдийг олон улсын мэргэшлийн шалгалтад бэлтгэж, Монголын санхүүгийн зах зээлд мэргэжлийн ёс зүйн стандартыг дээшлүүлэх чиглэлээр төрийн зохицуулагчидтай хамтран ажилладаг ба өнгөрсөн 2021 онд тэрбээр Уолл Стрит дэх Нью-Йорк Меллон банкны дэлхийн төв оффисын Эрсдэл ба нийцлийн хэлтэст дадлага хийсэн тухайгаа ярьжээ.

Мөн тэрбээр сургуулиа төгсөөд Уолл Стрит дэх Нью-Йорк Меллон банкны дэлхийн төв оффисын Эрсдэл ба нийцлийн хэлтэс Дэд захирлаар ажиллах юм байна.

Н.Содонтуяаг PoetsandQuants.com сайтад онцлохоор санал болгосон хүн нь Стэнфордын их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, Калифорнийн их сургуулийн санхүүгийн профессор Аяако Яасүда аж. "Н.Содонтуяаг ойрын жилүүдэд салбартаа өсөж гарч ирэхийг тэсэн ядаж хүлээж байгаа" хэмээн тэрбээр тодотгожээ.