• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

“Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаалын шаардлагын хариуг УИХ өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өглөө.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар байнгын хороо болон чуулганы хуралдаанд суугаагүй.

Хэрэв УИХ шаардлагыг маань хүлээн аваад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гэж үзэх юм бол цаашид шаардлагынхаа хүрээнд ажиллана.

Ингээд шаардлагын хариугаа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас авъя” гэсэн юм.

Т.Доржханд гишүүний шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өглөө.

Тэрбээр “Т.Доржханд гишүүн, хуульч Д.Үүрцайх болон иргэдийн шаардлагыг миний бие Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувиар хүлээв авсан. Энэ шаардлага нь таван гол зүйл, таван саналыг агуулсан байсан. Энэ бүх асуудал Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг тул өнөөдөр бид хариу өгөх гэж байна.

Шаардлагын нэгдүгээрт, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх гэдэг зүйл байсан. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр хувь тэнцүүлсэн буюу пропорцианаль системийн талаарх санал санаачилга гарч хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат яг энэ саналыг гаргаж санал хураалгаж байсан юм билээ. Санал хураалтад нийт гишүүдийн ¾-ийн саналыг авч чадаагүй учраас Үндсэн хуульд оруулах боломжгүй байсан.

Нөгөө талдаа 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг тухайн үеийн З.Энхболд даргатай парламент хүлээн авч, тогтоол баталснаар Монгол Улс зөвхөн мажоритар системээр сонгууль явуулах нөхцөл байдал руу орсон.

Тэгэхээр та бүхний тавьж байгаа шаардлагын нэгд байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлын тухайд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учраас хаалттай болсон.

Нэг гарц нь Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ хянан шийдвэрлэх боломж байгаа.

Тэгэхээр бид энэ асуудлыг цаашид нээлттэй хэлэлцэх бүрэн боломж бий. Бид өнөөдөр та бүхний шаардлагын хүрээнд л ярьж байгаа. Харин хуулийн төсөл ороод ирвэл хэлэлцэх бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, та бүхэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн нэг заалт оруулсан гэсэн. Энэ нь юу гэхээр, шинээр улс төрийн нам байгуулахдаа нийт сонгогчдын нэг хувийн саналыг авсан байна гэдэг заалт юм. Одоо Монгол үйл ажиллагаа явуулж буй бүх нам 801 хүний гарын үсгийг цуглуулж байсан байгуулагдаж байсан бол одоо 23 мянга орчим иргэний гарын үсгээр улс төрийн нам байгуулах болж байгаа. Энэ нь тэгж бус зүйл агуулсан гэж та бүхэн хөндсөн. Үүнийг бид цаашид нягталж үзнэ.

Гуравдугаарт, эдийн засгийн хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах асуудлыг хөндсөн. Бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлээр дагнасан хотуудыг бий болгох боломж байгаа. Үүнийг нарийвчлан судалж үзэх боломжтой.

Мөн парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг шаардлагадаа тусгасан байсан. Ардчилсан Үндсэн хууль баталж байх үед буюу 30 жилийн өмнө Монгол Улсын нийт сонгогч нэг сая байсан. Харин өнөөдөр 2.3 сая болсон байна.

Олон улсын байгууллын хийсэн судалгаагаар манай парламентын гишүүдийн тоог хүн амтай харьцуулахад цөөн юм билээ. Тэр хэрээр төлөөллийн зарчим алдагдаг. Тэгэхээр үүнийг нээлттэй хэлэлцэх боломжтой. Гэхдээ энэ асуудал Үндсэн хуульд туссан учраас хуулийн төсөл өргөн баригдсан үед боломжтой" гэв.