Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хөгжлийн Банкны зээлээ огт төлөхгүй байгаа НАЙМАН компани

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн Банкны зээлийн нөхцөл байдлыг 2022 оны нэгдүгээр сард танилцуулснаас хойш 201 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, долоон аж ахуйн нэгж 33 гаруй тэрбум төгрөг төлж, зээлээ бүрэн хаасан талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл найман аж ахуйн нэгж энэ хугацаад нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байна.

Хүснэгт 1. Нэгдүгээр сарын 20-ноос хойш огт зээл төлөөгүй компаниуд

Зээлдэгч Зээлийн хугацаа Зээлийн валют Зээлийн хэмжээ 2022.01.20-ны өдрийн нийт үлдэгдэл (төгрөг) 2022.05.12-ны өдрийн үлдэгдэл (төгрөг) 2022.1.20-с хойш хийгдсэн зээлийн төлөлт (төгрөг)
1 ШИНЭ ЯАРМАГ 2015.05.28 - 2024.12.01 Ам.доллар         50,000,000   118,775,483,199   130,821,710,901   -    
2 ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК 2018.08.23 - 2023.08.23 Төгрөг   18,500,000,000     23,931,630,156     24,692,514,900   -    
3 МОНДУЛААН ТРЕЙД ХХК 2018.10.22 - 2021.06.22 Төгрөг   15,000,000,000     17,789,054,084     18,437,095,586   -    
4 БАРМОН ХХК 2019.01.25 - 2024.01.25 Төгрөг   13,800,000,000     17,020,736,484     17,511,974,122   -    
5 МБҮ ТРЕЙД ХХК 2018.12.13 - 2023.02.13 Төгрөг   11,500,000,000     16,760,547,155     17,277,697,720   -    
6 ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 2017.06.28 - 2022.06.28 Төгрөг   11,500,000,000     11,997,142,167     12,473,591,869   -    
7 СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 2018.08.24 - 2022.08.24 Төгрөг     4,100,000,000      5,402,032,844      5,563,057,307   -    
8 МОНПЕЛЛЕТС ХХК 2017.09.18 - 2023.09.01 Евро              650,000      2,343,483,640      2,426,292,100   -    

Эдгээр компанийн нийт төлөх шаардлагатай зээлийн өрийн үлдэгдэл 229 тэрбум төгрөг байгаа юм.

Дараах компаниудын тухайд зээлийн төлөлтөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, "Ачлал" трейд компани 2017 оны аравдугаар сард 15 сая төгрөгийн зээл авсан нь 2022 оны тавдугаар сарын 12-ны байдлаар 58.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. Харин 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш эргэн төлсөн дүн нь 9.9 сая төгрөг байгаа тул эргэн төлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцжээ.

Мөн "Моннис Майнинг" компанийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 124.6 орчим тэрбум төгрөг байсан бол энэ хугацаанаас хойш нэг тэрбум төгрөгийг төлсөн байна.

Хүснэгт 2. Зээлээ эргэн төлж байгаа ч төлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай компаниуд

Зээлдэгч Зээлийн хугацаа Зээлийн хэмжээ 2022.05.12-ны өдрийн үлдэгдэл (төгрөг) 2022.1.20-с хойш хийгдсэн зээлийн төлөлт (төгрөг)
1 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 2017.09.12 - 2020.08.25  5.2 тэрбум төг, 138.9 сая иен  5,290,568,091 3,036,364,752
2 ГОВЬ ХК 2019.06.14 - 2023.06.14 82,900,000,000 76,871,901,370 2,615,762,557
3 МОННИС МАЙНИНГ ХХК 2019.08.07 - 2026.06.07 107,700,000,000 127,311,815,921 1,027,000,000
4 МОДУН ХХК 2018.10.23 - 2022.06.23 5,800,000,000 5,375,242,525 875,709,569
5 СТРОЙ-ИНВЕСТ ХХК 2017.09.21 - 2020.06.20 1,200,000 1,665,626,720 853,430,565
6 ПРОМОН ТРЕЙД ХХК 2017.07.31 - 2026.09.01 794,000,000 24,070,348,279 815,317,000
7 НВЦ ХХК 2017.09.15 - 2027.09.15 21,000,000 74,237,223,362 675,359,226
8 ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ 2019.04.02 - 2022.04.22 16,000,000,000 16,760,333,318 329,778,997
9 ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК 2019.10.29 - 2024.10.29 22,900,000,000 29,479,049,601 250,000,000
10 ШАНХ МАЙНИНГ ХХК 2019.09.07 - 2024.09.07 5,600,000,000 7,443,397,943 134,000,000
11 АЧЛАЛ ТРЕЙД ХХК 2017.10.13 - 2022.10.12 15,000,000 58,756,154,898 9,981,100
12 ПИРАМИД-ОРД ХХК 2017.11.17 - 2021.11.17 15,000,000,000 23,911,394,696 4,000,000

Хөгжлийн Банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн долоон аж ахуйн нэгж байгаа талаар дээр дурдсан.

Тэгвэл зээлээ бүрэн хаагаагүй ч зээлээ сайн төлж, хэвийн ангилалд орсон найман аж ахуйн нэгж байгааг доорх хүснэгтээс харна уу.

Хүснэгт 3. Зээлийн хэвийн ангилалд шилжсэн найман компани

  Зээлдэгч Зээлийн хугацаа Зээлийн хэмжээ 2022.05.12-ны өдрийн үлдэгдэл (төгрөг) 2022.1.20-с хойш хийгдсэн зээлийн төлөлт (төгрөг)
1 ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК 2018.05.02 - 2026.05.02   30 сая евро, 2.2 тэрбум иен               88,334,977,562                          56,746,776,011
2 МАК ЦЕМЕНТ ХХК 2014.10.01 - 2024.10.02                              70,900,000           153,819,325,274                          27,183,201,428
3 МОНПОЛИМЕТ ХХК 2014.10.28 - 2021.12.28                              65,000,000             99,595,264,783                          24,978,163,605
4 ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР ХХК 2020.01.03 - 2024.07.03                       33,000,000,000             13,072,777,304                          21,029,424,724
5 ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ ОНӨААТҮГ 2020.12.22 - 2024.08.22                       21,000,000,000             15,804,150,402                            6,049,030,103
6 ДОРНЫН ЦАС ХХК 2018.05.31 - 2023.11.23                         3,500,000,000              2,298,527,754                               396,460,768
7 ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК 2018.09.14 - 2023.09.14                         5,000,000,000              1,796,347,631                               350,418,019
8 ДАРХАН МИНЖ ХХК 2018.09.13 - 2024.03.13                             94,800,000              1,090,049,469                               220,525,315

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын мэдээлснээр тус банк энэ онд багтаан 800 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай байгаа талаар Сангийн сайд мэдээлсэн. Учир нь Монгол Улс "Сэргэн мандалт" бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд, "Самурай" бондыг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой. Хэрэв Хөгжлийн Банкны зээлдэгчид энэ хэмжээнд эргэн төлөлт хийхгүй бол Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс аргагүй байдалд орох юм.