Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгорчууд Шаргалжуутаа хамтран эзэмшинэ

ikon.mn
2022 оны 5 сарын 16
Сурталчилгаа

Монголын хамгийн том рашаан орд болох Баянхонгор аймгийн нутагт байрлах Шаргалжуут рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг “Шаргалжуут Рашаан Сувилал” ХХК нь өнгөрөгч долоо хоногт Баянхонгор аймгийн 20 сумаас төлөөлөл оролцуулан ШАРГАЛЖУУТ - ЗӨВ ХӨГЖИЛ нэртэй зөвлөлдөх уулзалтаа зохион байгууллаа. Тус уулзалтаар байгаль орчны одоогийн нөхцөл байдал, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын нөөцийн судалгаануудыг танилцуулж цаашид хэрхэн онгон дагшин байдлаар нь хадгалах талаар бодлого төлөвлөгөөг зөвлөлдөж санал хураалтаар дараах зүйлсийнх хамтран баталлаа.

зураг
 

Рашаан ордоо онгон дагшнаар нь хадгалж байгаль орчинд ээлтэй Монголын болоод дэлхийн жишиг эрүүл мэндийн сувилал болно гэсэн зорилго дээр бүгд санал нэгдэж хөгжлийн бодлого, зорилтоо Нутгийн иргэд, Орон нутгийн захиргаа, Соёлын өвийн төлөөлөл, рашаан сувиллын үйлчилгээ эрхлэгчид хамтран нутгийн шүтээн Шаргалжуут рашаанаа байгаль орчинд ээлтэй, хог хаягдалгүй, соёлын үнэт өвийг гажуудуулахгүй, аливаа байгаль орчин, эдийн засгийн чухал шийдвэрийг хамтран гаргаж харилцан хяналттай, харилцан зөв дэмжлэгтэй, хамтран хөгжихийг ШАРГАЛЖУУТ-ЗӨВ Хөгжлийн бодлого хэмээн тодорхойлж байна. Баталсан бодлогын хүрээнд хамтарсан талуудын санал, байр суурийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болгох үүднээс эхний ээлжид Баянхонгор нутгийн иргэдэд хаалттай хувьцаа гарган эзэмшүүлж, иргэдийн төлөөллөөс гишүүд оролцуулан хамтарсан ТУЗ байгуулж ажиллах түүхэн шийдвэрийг гаргалаа.

зураг
 

Мөн тус хурлын үеэр баталсан бодлого дээрээ суурилан хэлэлцүүлэг явуулж Шаргалжуут рашаан бүс нутгийн экологийн даацын судалгаанд үндэслэн нэмж нэг ч байшин барихгүй байх, хуучин баригдсан байшингуудын дулаан алдагдлыг бууруулж, дэд бүтцийг шинэчлэн 4-н улирлын сувилал болгох, Шаргалжуут бүс нутагт зөвхөн эмчилгээ, амралт сувиллын үйл ажиллагаа явуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, хог хаягдлыг бууруулах, цаашлаад тэг болгох, дахин боловсруулах, бусад хоол хүнсний хаягдлаар малын тэжээл бэлтгэх, үйлдвэрлэх, орон нутгийн иргэдтэйгээ баг болон нэгдэж түүхий эдийн хангамж нийлүүлэлтийг зохион байгуулах, нутгийн брэндийг хамтран хөгжүүлж Улаанбаатарын зах зээлд гаргах зэрэг ажлуудыг хэрхэн төлөвлөн, яаж хийх, хэрхэн оролцох, хамтарсан хяналт тавихаа ярилцаж шийдэлд хүрлээ.

зураг
 

Ингээд Баянхонгорчууд нутгийн шүтээн болох Шаргалжуут рашаанаа хамтран эзэмшиж, хамтран хамгаалж, хамтран хөгжиж, жилийн 4-н улиралд ард түмэндээ үйлчилсэн Монголын төдийгүй дэлхийн жишиг байгаль орчинд ээлтэй төсөл болох нь ээ. ХУРАЙ!

зураг
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Шаргалжуут рашаан сувиллын олон нийтийн суваг хуудсаар зочилно уу.  www.facebook.com/Shargaljuut.resort

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.