Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт коронавирусийн 21, орон нутагт найман тохиолдол шинээр батлагдлаа

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 21 нь Улаанбаатар хотод
  • 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,090 болж нэмэгдэв.

Тавдугаар сарын 9-ний байдлаар нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.