Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт боллоо

ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн эхний жилийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв нь өнгөрсөн хугацаанд нийт 60 гаруй мянган хүнд бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг хамруулсан сургалт, судалгаа зохион байгуулсан байна.

зураг
 

Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас дурдвал:

  • “Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодруулах судалгааны тайлан”,
  • “ Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал” цахим уулзалт,
  • АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын бизнес эрхлэгчидтэй хийсэн “Business Breakfast” уулзалт,
  • “Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг,
  • “Ёс зүйтэй манлайлал” уулзалт,
  • “Татварын ёс зүй” хэлэлцүүлэг,
  • Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар  чуулган,  
  • “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт,
  • “Ёс зүй-Тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан байна. Мөн төслийн үр дүнг хэлэлцэхээс гадна “2022-2023” оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, Рио Тинто группийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар уулзалтыг нээж үг  хэллээ.

зураг
 
зураг
 

МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн  үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Рио Тинто Монгол ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон тухай, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал “Авлигал ба бизнесийн ёс зүй” сэдвээр мэдээлэл хүргэсэн бол Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүйн төвийн “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх 6 модуль” сургалт болон сургалтын гарын авлагыг танилцууллаа.

зураг
 

Мөн уулзалтад Скайтел группийн  Хууль, эрхзүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн, Макс группийн сургалт хөгжлийн менежер Г.Батханд, Харвард менежмент мэнтор хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн , АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Ажлын албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн, АНУ, Англи, Чех, Турк , Казахстан улсын  Элчин сайдын яамны зочид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид оролцлоо.

ФОТО: