Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх хэл, Түүх, Уран зохиолын сурах бичгийн агуулга, найруулгыг сайжруулж, судлах цагийг нэмэхэд анхаарах хэрэгтэй"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар танилцуулсан юм.

Сурах бичгийн талаар түүний хэлсэн үгнээс онцолбол "Эх хэлний сурах бичиг, Түүх, Уран зохиолын сурах бичгүүдийг сайжруулах хэрэгтэй. Эдгээрийн бичигдсэн хэл, найруулга, агуулга дээр маш их алдаа гарсан байсан.

Эх хэл, Эх түүх, Уран зохиол унших цагуудыг ч нэмэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн агуулга, найруулгад тодорхой өөрчлөлт хийх нь зөв. Гэрийн даалгавар, авсан жишээнд нийгмээс ирж буй шүүмжлэлүүдийг хүлээн авч, засаж залруулах хэрэгтэй" гэв.

Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд цүнхэндээ олон сурах бичиг авч явдаг нь эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдсан. Хичээлийн хоёр жилтэй учраас сурах бичгийг хоёр хувааж хэвлэвэл цүнх нь хөнгөн болох боломж байгаа" гэлээ. Мөн сурах бичгийг хувааж хэвлэлээ гээд төсвийн нийлбэр дүн өөрчлөгдөхгүй гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм.

https://fb.watch/d1mZHwjs0i/