Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр биш"

А.Намуун, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сарын 16-н буюу өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр гэх төөрөгдөл иргэдийн дунд үүсээд байна. Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр өнөөдөр амралтын өдөр биш юм.

Тодруулбал Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна. Харин тавдугаар сарын 16-н ажлын өдөр" гэдгийг  өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал "Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тиймээс зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхээр болж байгаа юм" хэмээн мэдээлж байв.

2022 оны зургаадугаар сарын 14-н Мягмар гарагт тохионо.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон амрахаар 2019 онд хуульчилсан билээ.