Уншиж байна ...

Манай улсад өрх толгойлсон 70 мянга гаруй эхчүүд, 16 мянга орчим аавууд байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын гэр бүлийн өдөр ирэх Ням гарагт болно. Уг өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний зүгээс зарим тоон мэдээллийг танилцууллаа. 

Манай улсад өрх толгойлсон 70 мянга гаруй эхчүүд, 16 мянга орчим аавууд байна.
Эдгээр өрх толгойлсон эцэг эхийн цаана 40 мянга орчим хүүхдийн асуудал хөндөгддөг. 
Сүүлийн үеийн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар өссөн байна.
Шүүхийн тайланд дурдсанаар (2017 он) хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл 110 орчим үйлдэгджээ. Гэтэл энэ оны байдлаар 360 гаруй болж нэмэгдсэн.

Гэр бүл гэдэг бол улс доторх улсын асуудал учраас үүнд анхаарах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.