Уншиж байна ...

“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспо эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 13
Сурталчилгаа

Монгол дахь Японы худалдааны танхимаас Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 05.13-15-ны өдрүүдэд Мишээл экспод “GOLDEN WEEK” экспог зохион байгуулж байна.

Энэхүү экспод хүрэлцэн ирснээр япон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Япон улсаас Монгол улсад хэрэгжиж байгаа буцалтгүй болон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлдэг том төслүүд, хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа технологи, барилга, уул уурхайн бизнесүүдтэй танилцахаас гадна Япон улс руу аялах, сурах, дадлагажих, мөн үндсэн ажилтнаар явах боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авах боломжтой юм.

зураг
 

“GOLDEN WEEK” экспод Мобиком Корпораци нь MonPay дижитал бизнес, Монгол дахь ОТТ технологийн анхдагч VOO үйлчилгээ, Монгол Контент компанийн хамтаар оролцож байна. Мобикомын 1,500 гаруй ажилтны хамт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, Монгол Японы бизнесийн арга барил, соёл, туршлагаас судлах, мобикомд ажиллах гараагаа тавихыг хүсвэл мобикомын Хүний нөөцийн булангаар зочлоорой. Одоогоор Мобиком группийн хэмжээнд 40 нээлттэй ажлын байр зарлагдсан байгаа тул та бүхэн газар дээр нь анкет бөглөж, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй шууд ярилцлага хийх боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Энэ ташрамд дуулгахад Мобиком Корпораци нь 5-р сарын 21-нд 11.00-15.00 цагт Шангри –Ла зочид буудлын ballroom-д “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болсон тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.