Энэ долоо хоногт 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэсэн болохыг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Тавдугаар сарын 9-ний өдрөөс оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл энэ долоо хоногт 82 аж ахуйн нэгж, байгууллагын 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ" гэв.