Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дэлгэрхүү: Капитал банкны одоо байгаа хөрөнгөөр хохирол барагдуулах ямар ч боломжгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:36 2022/05/13

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив. 

Үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

16:27 2022/05/13

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан гишүүний асуулгад холбогдох албаны хүмүүс хариулт өглөө. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөөг хэлэлцэж байна.  

16:15 2022/05/13

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/cZI9bdpIns/

Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын санг хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэг асуултад Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү дараах хариултыг өглөө.

Тэрбээр “2019 оны дөрөвдүгээр сарын 8‑нд Капитал банкан дээр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар эрх хүлээн авагч томилогдсон.

Тэр үед Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хохирол нийт 240.3 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сан 81 тэрбумын үлдэгдэлтэй, Нийгмийн даатгалын сан 70.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Эндээс мөнгөн хөрөнгөөр тус бүр 8.5 тэрбум төгрөг, хөрөнгөөр ЭМДС-д 46.7 тэрбум төгрөг, НДС-д 25 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаад байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Капитал банкны бүр хөрөнгийг битүүмжлээд, дуудлага худалдаагүй явуулаагүй байсан. Ингээд 2021 оны зургадугаар сараас КОВИД-ийн хөл хорио тавигдсанаас хойш дуудлага худалдаа зохион байгуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Капитал банканд байсан нийт хөрөнгийн 50 гаруй хувийг ЭМДС, НДС гэдэг хоёр байгууллага авсан.

Үлдсэн хөрөнгийн хувьд маргаантай хөрөнгүүд байгаа. 152 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хөрөнгө нь 100 орчим тэрбум төгрөг. Нийт актив нь 252 тэрбум орчим төгрөг байгаа.  

Чанаргүй 152 тэрбум төгрөгийн 143-ыг нь шүүхээр шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгч, хамтран ажиллах гэрээ байгуулж, хохирол барагдуулаад явж байгаа.  Одоо байгаа хөрөнгүүд том дүнтэй маргаантай хөрөнгүүд байгаа. Тухайлбал, Капитал банкны төв байр, АТГ-ын урд талын зургаан давхар барилга гэх мэт хөрөнгүүд байна. Эдгээр хөрөнгүүд бүгд маргаантай, Капитал банкан дээнь байдаггүй. Эдгээр хөрөнгийн маргаан шүүхээр шийдэгдсэний дараа хохирол барагдана.

Нийт актив нь бохир дүнгээр 252 тэрбум, харин нийт өр төлбөр нь 500 гаруй тэрбум төгрөг. Тэгэхээр одоо байгаа хөрөнгөөр хохирол барагдуулах ямар ч боломжгүй байна" гэв. 

13:28 2022/05/13

Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Тал тал тийшээ хараад сууувал төр, ард түмнийг хохиролгүй болгож чадахгүй. Банкны эрх хүлээн авагчид хаанаас томилогддог ямар хүмүүс вэ? 36 төрлийн 18 тэрбум төгрөгийг санал болгоод байгаа юм байна. 73.8 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах юм бэ? Шуурхай ажиллаач" хэмээв. 

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Монголбанкнаас тухайн дампуурсан банкны эрхийг хүлээн авч, зээлдэгчдийн хохирлыг барагдуулах дүрэм үйлчилдэг. Капитал банкны өр зээлийг хүлээж авах дараалал бий. Олон зээлдэгч байгаа. Таны хэлсэнчлэн шуурхай ажиллаж, байгаа хөрөнгүүдийг хурдан хүлээж авахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч ажиллана" гэлээ. 