Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/cZtDlBVzsw/

Чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар нийт 23.5 их наяд төгрөгийн 643 арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 15 их наяд 137 тэрбум 7 сая төгрөгийн санхүүжилт бүхий 18 зорилт 75 арга хэмжээг тусгасан байна.

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум 452 сая төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум 196 сая төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн  санхүүжилт бүхий арга хэмжээг төлөвлөжээ.

Гишүүд Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөтэй холбогдуулан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлав.