Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Старлинкийн интернэт сүлжээнд монголчууд 2023 онд холбогдохоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Америкийн тэрбумтан Илон Маск сая Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтэрсэн болон нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудыг харуулсан газрын зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Уг зурагт харуулсан ойрын үед нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудын дотор Монгол улс багтсан байна.

Тодруулбал Старлинк үйлчилгээ 2023 онд Монгол улсын нутаг дэвсгэрт ажиллаж эхлэх гэнэ.

Ингэснээр дэд бүтцээс үл хамааран Монгол орны өнцөг булан бүрд өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж нээгдэх юм.