Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг шийдэлгүй үлдээв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:58 2022/05/12

Чуулганы хуралдааны цаг дууссан, мөн гишүүдээс тавьсан саналыг үндэслэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлаар санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг өндөрлөв. 

17:00 2022/05/12

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/cYtBXblHKT/

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураалт явуулах гэтэл гишүүдийн ирц хангалтгүй байв. Улмаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ыг бүлэг нэг хоногийн завсарлага авав. 

Үргэлжлүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэж байна. 

15:55 2022/05/12

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь төвлөрсөн ариутгах татуургын үйлчилгээнд хамрагдаагүй, 30 гаруй хувь нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжтай байна. Түүнчлэн ариун цэврийн байгууламжуудаас гарч байгаа болон цэвэрлэх байгууламжаас байгальд нийлүүлж байгаа лагийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудал одоог хүртэл бүрхэг хэвээр байна Иймд хот, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй өрхүүд, хөдөөгийн хүн амын ариун цэврийн байгууламжийн ашиглалт, түүнчлэн лагийг зөөвөрлөх, байгальд эргүүлэн нийлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлага үүсчээ. 

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6-д “ 2050 он гэхэд хүн амын 90 хувийг стандартын шаардлага хангасан, баталгаат усаар хангах”  зорилт дэвшүүлсэн. Гэтэл нийслэлийн хэмжээнд төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй, ариутгал, халдваргүйжилт болон лабораторийн шинжилгээ тогтмол хийдэггүй ундны усны баталгаагүй эх үүсвэрээс усаар хангагддаг хотхон, хорооллууд олноор бий болсоор байна. Судалгаагаар Хан-Уул дүүрэгт 30 гаруй орон сууцны хотхоны 3,000 гаруй айл өрх төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй, бие даасан усны эх үүсвэртэй байна

Эдгээр хотхоны бие даасан, өөрийн эх үүсвэрүүд нь Монгол Улсын Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан усны эх үүсвэрийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчих, тухайн бүсэд барилга, байгууламж барьснаас ундны усны эх үүсвэр бохирдох зэрэг хүчин зүйлсээс хамаарч оршин суугч, хэрэглэгчдэд ундны усны стандартын шаардлага хангаагүй ус түгээх, үүнээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох асуудал ч гарч байна. Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүрэгт байрлах Sunshine хотхонд нян, бактеритай уснаас оршин суугчид хордсон, Хан-Уул дүүрэгт байрлах KFC хоолны газрын хоолноос хордсон асуудал гарсныг дурдаж болно.

Иймээс хүн ам ундны усны хэрэгцээндээ савласан цэвэр усыг тодорхой хэмжээгээр хэрэглэж хэвших үзэгдэл сүүлийн үед нэлээдгүй байна.

Манай улсад цэвэр ус савлан үйлдвэрлэдэг 80-аад үйлдвэр бүртгэгдсэнээс 38 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр үйлдвэрүүдэд тавих хяналт дутмаг байгаагаас савласан цэвэр усны чанар стандартын шаардлага хангаж буй эсэх нь тодорхойгүй, иргэд эрдэсжүүлээгүй, чанаргүй ус хэрэглэснээс эрүүл мэндээрээ хохирох асуудал гарсаар байна.

Иймд савласан цэвэр устай холбоотой зохицуулалтыг хуульд оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна.

Түүнчлэн манай улсын хууль тогтоомжуудад орхигдоод байгаа нэг зохицуулалт бол хот суурин газрын гадаргын болон хөрсний ус зайлуулах асуудал юм. Монгол Улсын хот, суурин газрын гадаргын болон хөрсний ус зайлуулах систем тусдаа байхаар төлөвлөгддөг боловч сүүлийн жилүүдэд шинээр баригдаж байгаа хотхон хорооллуудад гадаргын болон хөрсний ус зайлуулах систем тусдаа төлөвлөгдөхгүй орхигдсоноос төвлөрсөн шугамд нийлүүлж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг доголдуулдаг. Тухайлбал, 2020 онд 82.1 сая м3 бохир ус цэвэрлэн байгаль нийлүүлснээс 24.3 сая м3 бохир усанд татан зайлуулсны төлбөр тооцоогүй байна. Энэ байдал ялангуяа хур бороо элбэгтэй жилүүдэд нэмэгддэг. 

Ийнхүү тоо хэмжээний хувьд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зам талбайгаар урсан төвлөрсөн шугамд нийлүүлэгдэж байгаа гадаргын ус механик бохирдол, жинлэгдэх бодис, аммони, нитрит, нянгийн бохирдол ихтэй байдаг тул цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Иймд хуулиар энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байна.

17:00 2022/05/12

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/cYtBXblHKT/

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураалт явуулах гэтэл гишүүдийн ирц хангалтгүй байв. Улмаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ыг бүлэг нэг хоногийн завсарлага авав. 

Үргэлжлүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэж байна. 

17:58 2022/05/12

Чуулганы хуралдааны цаг дууссан, мөн гишүүдээс тавьсан саналыг үндэслэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлаар санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг өндөрлөв.