Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Урьдчилсан тооцоогоор Гантиг вилла хотхон бүхэлдээ Хөгжлийн Банкны барьцаанд хураагдахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр энэ үеэр ""Гантиг вилла" гэх орон сууц битүүмжтэй байгаа. Зээлдэгчийн зүгээс манай банктай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Харин банкны хувьд зээлийн эргэн төлөлтийг хангах хэмжээний барьцаа хөрөнгө дээр бид ажиллагаа хийж болно гэсэн саналыг тавьж байгаа. Одоогоор манай банкны дотоод үнэлгээ, судалгаа шинжилгээний ажлууд процессын дагуу хийгдэж байна.

Гэхдээ бидний хувьд урьдчилсан тооцоогоор "Гантиг вилла" гэх хотхон бүхэлдээ манай барьцаанд байгаа болон банканд хураагдах зүйл байхгүй" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Сануулахад, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. Тус хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн хөрөнгө" гэдгийг АТГ-аас мэдээлж байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1640277926306134