Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор  нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн.

Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-нээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9.5 мянган тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Одоогийн байдлаар Чойр өртөөнд Тавантолгойн бүлэг ордоос ачуулсан 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагдаад нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, нутгийн удирдлага иргэд байнгын эсэргүүцэл илэрхийлсээр байгаа билээ.