Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани 21 жилийн дараа iPod бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хорь гаруй жилийн өмнө хөгжим сонсох зориулалттай анх зах зээлд танилцуулагдаж байсан iPod бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоож байгааг Apple компани өчигдөр зарлажээ.

Тус компани 2019 оноос хойш энэ бүтээгдэхүүндээ ямар нэг шинэчлэлт хийгээгүй юм. Хөгжим тоглуулах функц одоо Apple-ийн бусад бараг бүх бүтээгдэхүүнд нэвтэрсэн байдаг.

Apple компани энэ бүтээгдэхүүнийхээ Touch хувилбарын үлдсэн нөөцийг дуустал зараад зогсоохоор болсон байна.

2001 онд зах зээлд танилцуулсан анхны iPod нь MP3 форматтай дуу 1,000 ширхгийг багтаадаг анхны дижитал хөгжим тоглуулагч болж байжээ.

Үүнээс хойш iPod mini, iPod nano, iPod shuffle, iPod touch зэрэг хувилбаруудыг хүмүүст танилцуулж байв.

2011 оны байдлаар Apple компани MP3 тоглуулагчийн дэлхийн зах зээлийн 70 хувийг эзэлж байжээ. Өнөөдрийг хүртэл 400 сая гаруй iPod дэлхий даяар зарагдсан байна.

“Хөгжим бол үргэлж Apple-ийн бүтээгдэхүүний гол цөмийн нэг хэсэг болсоор ирсэн түүхтэй. iPod олон зуун сая хүний хөгжим сонсох, олж авах, хуваалцах аргад хүчтэй нөлөөлсөн юм” гэж Apple компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грэг Жосвиак мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press