Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудалд тухлах мэт мэдрэмжийг гэрээсээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 11
Сурталчилгаа

Хүний хэрэгцээний томоохон хүчин зүйл бол амьдрах сууц билээ. Гэр тав тухтай, санаанд нийцсэн байвал амьдралын чанар дагаад дээшилдэг. Аюулгүй, эко орчин, нэгдсэн төлөвлөлт гээд орон сууцанд тавигдах шаардлага улам бүр л нэмэгдэж буй энэ үед бас нэгэн шинэлэг концепц бүхий “Green garden” хотхон нээлтээ хийгээд байна. Шинэ суурьшлын бүс болж буй Хан-Уул дүүрэг,  Нүхтэд эрүүл хөрс, цэвэр агаартай орчинд сүндэрлэсэн худалдаа үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөсөн, 424 айлын “Green garden” residence нь дараах гурван давуу талыг Танд санал болгож байна.

зураг
 

Хувцсаа аваад л хүрээд ир -“Green garden”

Орчин үеийн их хотын завгүй амьдралд орон сууц сонгож худалдаж авах, шаардлагатай засвар арчилгааг хийх, тавилга сонгож тохижуулах гээд шинээр айл гэр болж байгаа эсвэл шинэ орчинд суурьшиж амьдрахаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд маш ярвигтай, цаг зав шаардсан ажил болсон. Тавилгын дэлгүүрүүдээр ядартлаа хэсэж, санал хуваагдаж, хэт их үнээс нь болж стресстэх гээд тоочоод байвал түмэн асуудал үүсдэг. Чанар, загварыг нь судлахад цаг зав зарцуулахаас гадна интерьерийн тухай сайн мэдлэггүй бол улам л бүтэлгүйднэ. Мөн дээрээс нь бүх мөнгөө шавхаад орон сууц авчихдаг, дараа нь шинэ байраа тохижуулах гээд тавилгаа нэг нэгээр нь худалдаж авах гээд бас л асуудлууд үүснэ. Энэ их асуудлыг алгасаад шууд л бэлэн тавилгатай байранд цүнхтэй хувцсаа авч очоод амьдарчихдаг болоосой гэж хүсдэггүй хүн одоо үед үгүй л болов уу.

зураг
 

Таны завгүй амьдралын энэ бүх асуудлыг шийдэх нэгэн ухаалаг шийдлийг  “Green garden residence хэрэгжүүлж байна. “Green garden”-аас иж бүрэн тавилгатай байр худалдан аваад та цүнхтэй хувцсаа авч очин хувцасны шүүгээндээ байрлуулахад л таны нүүж суух ажил цэгцрэх нь байна. Энэхүү хотхон нь  байрны м.кв, өрөөний зохион байгуулалт гээд бүгдэд тохируулсан орчин үеийн интерьерийн шийдэлд бүрэн нийцэхүйц сайн чанарын тавилгаар иж бүрэн тохижуулах учраас халуун дулаан, тухтай, цэвэр цэмцгэр мэдрэмжийг авах болно. Та гэр бүлээрээ аяллаас гэртээ эргэж ирэхэд шинэ байр, шинэ энерги, шинэ тавилга угтаж бүх юм жин тан, тохилог шинэ орчинд амьдарч эхэлж байгаа юм шиг л мэдрэмж төрнө гэсэн үг.

зураг
 

Гэртээ жаргалтай - “Green garden”

Дээд, доод, хажуу айлын чимээ шуугиан яг танайд өрнөж байгаа юм шиг сонсогдвол ямар вэ? Таны амьдралд хэрхэн нөлөөлөх бол? Амар тайван байдал байнга алдагдаж, гэр бүл дотор болж байгаа бүхий л асуудлууд байр, орцоор тархана гэсэн үг шүү дээ. Нимгэн ханатай орон сууцанд амьдардаг хүмүүс энэ зовлонг маш сайн ойлгодог болсон болов уу. Сүүлийн үеийн дундаж болон дунджаас доош зэрэглэлийн орон сууцнууд төсвийн таналтаас болж маш нимгэн ханатай баригдах болсноос оршин суугчдын тав тух алдагдаж, хүүхдүүд нь гэртээ дураараа тоглож, дуу гаргаж ч болохгүй, гэр орондоо зурагт, хөгжмөө чангалж ч чадахгүй, дуулж бүжиглэх, хөгжилдөж инээлдэх ч аргагүй байдалтай амьдарч байгаа тохиолдол өчнөөн бий. Тэгвэл “Green garden” residence-г сонгосноор та гэртээ дураараа бүжиглэж, дуулж, гүйж, харайж, найз нөхөдтэйгөө хөгжилдөж болох нь ээ. Учир нь “Green garden” residence нь давхар хоорондын дуу тусгаарлагч технологи ашиглаж байгаа тул дээд айлын дуу чимээ орж ирэхгүй, доод айлаасаа санаа зовох зүйлгүй өөрсдөө бас хүссэнээрээ чимээ гаргах эрх чөлөөтэй дуул, бүжиглэ, хүссэнээрээ хөгжилдөнө гээд бодохоор үнэхээр л хувийн орон зай, тав тух мэдрэгдэж байгаа биз.

зураг
 

Эрчим хүчний ухаалаг хэмнэлт - “Green garden”

Байгаль орчинд хамгийн ээлтэй төхөөрөмжүүд болох салхин сэнс болон нарны панелиар барилгын гадаах нийтийн эзэмшлийн талбай , ногоон байгууламж, тоглоомын талбай, орц гарц, үүд хаалга, машины зогсоол гээд бүхий л гадаах талбайг гэрэлтүүлэхээр бодолцон төлөвлөсөн нь “Green garden” хотхоны бас нэгэн онцлог давуу тал юм. Өдөр мэт гэрэл гэгээг өөрсдийн суурилуулсан нарны зайн хураагуураар түгээнэ гэдэг оршин суугчид болон байгальд ээлтэй, төгс шийдэл болжээ. Зам, талбайн гэрэлтүүлэгт нэлээд эрчим хүч зарцуулдаг, түүнийхээ хэрээр зардал өндөр гарч оршин суугчдын СӨХ-ны хэрэглээний мөнгөн дээр нэмэгддэг бол Green garden residence-д тийм зардал огт гарахгүй гэсэн үг.

зураг
 

“Green garden” residence-с орон сууц худалдан авснаар амар тайван, стрессгүй, гэрэл гэгээтэй, дуу шуутай хөгжилтэй хэв маягаар амьдрах боломжийг олж авах болно. Хамгийн гол нь бүх юм бэлэн, цэвэр цэмцгэр.  Энгийнээр хэлэхэд, та байраа худалдаж аваад шинэхэн гэртээ ирэхдээ “Оройн хоолонд юу бэлтгэх вэ” гэхээс өөр зүйлд толгойгоо гашилгах шаардлагагүй юм байна аа гэж төсөөлөхөд л хангалттай.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө 15 дахь жилтэйгээ золгож буй “БАРИЛГА ЭКСПО - 2022” үзэсгэлэн яармаг худалдаагаар барилгын төсөл хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, салбарын шинэ техник технологийг нэвтрүүлэгчид гээд нийт 250 орчим аж ахуй нэгжүүд оролцож “Салбарын 7 шилдэг байгууллагууд”-ыг шалгаруулсан.

зураг
 

 “GREEN GARDEN” RESIDENCE төсөл ШИЛДГИЙН ШИЛДЭГ төслөөр шалгарлаа.


ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ GREEN GARDEN RESIDENCE

Борлуулалтын алба: 7011-1101
Web: www.greengardenresidence.mn
Fb: www.facebook.com/GreenGardenResidenc

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.