Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 60 хосын давтагдашгүй мөчийг бүтээх "Дурсамж" ёслол

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын "Гэр бүлийн өдөр"-ийг жил бүрийн тавдугаар сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг угтан Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр "Дурсамж" ёслолыг нээв.

Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Ө.Ган-Өлзий "1994 оны тавдугаар сарын 15-наас Гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм, эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог сурталчилдаг чухал ач холбогдолтой өдрүүдийн нэг билээ" хэмээв.

Манай улсын хувьд нийт хүн амын 30.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” баримт бичгийн 2 дугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлсэн билээ.

"Дурсамж" ёслолын үйл ажиллагаанд нийт 60 залуу хос оролцох бөгөөд энэ сарын 12-ныг дуустал болно.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг