Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхчулуун: Зээл олголтын шимтгэл болгож 1% авдаг асуудлаар арилжааны банкуудад шалгалт хийнэ

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуульч О.Батхүү зээл олголтын шимтгэл болгож нэг хувь авдаг асуудлаар арилжааны банкуудад шалгалт хийхийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын удирдлагаас хүсэв. 

Тус газрын дарга С.Мөнхчулуун "2011 онд хяналт шалгалт явуулж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн нэр бүхий 10 арилжааны банканд албан шаардлага хүргүүлж байсан. Гэвч Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ШӨХТГ хохирогч биш учир иргэдийг төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр энэ асуудлыг цуцалж байсан.

Банкнаас зээл аваагүй хүн ховор. Гэтэл бүх зээл дээр нэг хувийн ижил шимтгэл оногдуулж байгаа нь хуульч зөрчсөн үйлдэл байх магадлалтай гэж хардаг. Гэвч нэг хувийн шимтгэл нь зээл олгох үйл ажиллагаатай холбоотой банкнаас гарсан тодорхой хэмжээний зардал бөгөөд үүнийг зээлдэгч нараас авдаг гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ асуудлаар дахин шалгалтын ажиллагаа явуулна. Байгууллага дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.

Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. 

Үгсэн хуйвалдаагүй бол зарим арилжааны банк нэг хувь гэхгүйгээр 0.5, 0.8 хувийн шимтгэл авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Та бүхэнд эргээд хариу мэдээлэл өгөх болно" гэв.