• 6 сарын 25, Бямба
Уншиж байна ...

IHC Esports баг “PGL Major Antwerp 2022” тэмцээнд оролцохоор Бельги улсыг зорилоо

ikon.mn
2022 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

IHC Esports багийнхан дэлхийн хамгийн олон үзэгчидтэй PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцож дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр Бельги улсын Антверпен хотыг өнөөдөр зорилоо.

IHC Esports баг нь CS:GO дэлхийн аварга шалгаруулах PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн 4-р сард авсан юм. Энэхүү тэмцээнд оролцох эрхээ авахын тулд Австралийн №1 баг болох Renegades-тэй өрсөлдөж ялалт байгуулан улмаар PGL Major Antwerp 2022 тэмцээний Ази номхон далайн бүсээс тэргүүн байранд шалгарсан билээ.

зураг
 

CS:GO дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан багуудад CS:GO Major Sticker гаргах эрхийг олгодог бөгөөд IHC Esports баг нь өөрийн тоглогчдын гарын үсэгтэй стикерүүд болон багийн стикерийг гаргасан анхны Монгол баг болсон юм. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрийн CS:GO тоглогчид Монгол багийн нэртэй стикерийг ашиглах боломжтой болжээ.

Нийт 1 сая долларын шагналын сантай CS:GO дэлхийн аварга шалгаруулах PGL Major Antwerp 2022 тэмцээн нь 5-р сарын 9-нөөс 22-ны хооронд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдах юм. Дэлхийн бүс бүрээс шалгарсан нийт 24 баг өрсөлдөх уг тэмцээнд Монгол улсаа төдийгүй Ази-Номхон далайн бүсээ төлөөлөн оролцож буй IHC Esports багийн гишүүддээ амжилт хүсье. Мөн дэлхийд Монголын нэрийг цуурайтуулах баг тамирчдыг дэмжин ажилладаг IHC-ийн хамт олонд Монгол улсын и-спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.

зураг