Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн зургаан дүүргийн 11 хороонд буй насжилт нь дууссан 12.8 километр шугамыг солих төслийн нээлт боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциац хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтын 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Иймд төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонгожээ.

Төслийн хүрээнд 2022 онд Хан -Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 2.8км урт 5а магистраль шугам, БГД-ийн 3 дугаар хороонд байрлах 1км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

5а магистраль: 1969 онд ашиглалтад орж 53 жил ашиглагдаж буй “ДЦС-3” ТӨХК-ийн Дунд даралтын хэсэгт үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг

3г магистраль: 1988 онд ашиглалтад орж 34 жил ашиглагдаж буй нэг км хос шугамыг  өргөтгөн шинэчилж, үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажил хийгдэнэ.

“УБДС” ТӨХК болон “ДЦС-3” ТӨХК-аас гаргасан техникийн тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу дэвшилтэд технологи, техникийн шаардлага хангасан шугам, хоолой ашиглана. Шинэ хоолойнууд дамжуулах хүчин чадлыг 100-150 Гкал/цаг-аар нэмэгдүүлэх юм.

Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд буюу Баянгол дүүргийн 7, 8, 11, 12, 13, 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн  9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өргөтгөхөөр ажлын зураг төслийг хийж байна.  

Мөн төслийн үр дүнд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаатай зуухыг аажмаар хэрэглээнээс халах боломжтой. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах юм.

 

Эх сурвалж: Эрчим Хүчний Яам