• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...

Аялахаар ирэх БНСУ-ын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулахаар боллоо

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсад аяллаар ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ.

Энэ нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилготой аж. Засгийн газрын тогтоол 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм байна.