Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт өнгө нэмсэн Сувд смарт хотхон

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас УБ хотыг чиглэх шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдсан хэвээр байгаа. Шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь хүүхдүүд нас бие гүйцэж их сургуульд суралцах байдаг. Хүүхдээ дагаад аав ээж нар маань хотод суурьшдаг. Харамсалтай нь залуус сургуулиа төгсөөд эргээд нутгаа зорих нь ховор. Яагаад тэд хүсэхгүй байна гэхээр ажлын байр хангалтгүй. Байгаа нь ажиллах нөхцөл, цалин хангамж зах зээлд өрсөлдөхүйц бус. Мөн залуу хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж хөдөө орон нутагт дутагдаад байна.

Тэгвэл нутгийн иргэдээ бүх дэд бүтэц нь шийдэгдсэн ухаалаг шийдэлтэй орон сууцанд тав тухтай амьдрах боломжийг Марч Технологи ХХК-ийн хэрэгжүүлж буй “Сувд смарт” хотхон олгож байна. Энэхүү хотхон нь Архангай аймагт баригдаж буй хамгийн анхны хотхоны зохион байгуулалттай, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн, ухаалаг шийдэл бүхий 168 айлын орон сууц юм.

зураг
 
Э.Урангарьд /Сувд смарт хотхон төслийн менежер/

Манай төслийн ажил анх 2021 онд эхэлсэн. Цар тахалтай холбоотой хөл хорио, хил гааль дээрх бараа материалын гацалт, тээврийн асуудал, үнийн өсөлт гээд олон ч асуудалтай нүүр тулсан. Гэхдээ манай залуус байж болох бүхий л боломжоо дайчлан эхний блокоо босгоод авлаа. 2-р блокийн ажил эхлээд явж байна. Бараа материалын үнэ, тээврийн зардал гэх мэтээс шалтгаалж байрны үнэ огцом өсөж байгаа ч бид зах зээлийн хамгийн хямд үнээр байраа борлуулна. Урьдчилан захиалсан захиалагч нартаа ч гэрээний дагуух хямд үнээрээ л явж байгаа. Яг л хотод байгаа чанартай байртай ижил бараа материалтай, адилхан ухаалаг шийдэлтэй, цогц төлөвлөлттэй хотхон босгох нь л бидний зорилго. Цар тахлын хямралыг бид тойрч гарч чадахгүй ч, хамтдаа давж гарна гэдэгтэй итгэлтэй байна.

зураг
 
Б.Мянганзам /Архангай аймгийн иргэн, Сувд смарт хотхоны захиалагч/

Бид нар хүүхдүүд тоглох гоё талбай, машины зогсоол, үйлчилгээний төв, ухаалаг төхөөрөмжүүд гээд олон л юм харж сонгосон. Яагаад хөдөө гэхээр л нэг сүүмгэр саарал ганц барилга байх ёстой гэж тэ. Хүүхдүүддээ таалагдах сайхан байр олоод, хямд үнээр авч чадсан даа баяртай байна даа. Ер нь хот хөдөөгүй байрны үнэ маш их өсөж байна шүү дээ. Цаашдаа ч өсөх байх. Манайх эрт захиалснаараа нэлээд хэдэн төгрөг хэмнэсэн. Хэмнэсэн мөнгөөрөө байраа тохижуулчихна /инээв/. Ковид гээд хаа саагүй л хямарч байхад ажлаа урагшлуулаад, барилгаа зогсоохгүй ажиллах залуучууддаа их талархаж байгаа шүү. Удахгүй шинэхэн байрандаа халуун ам бүлээрээ цуглана гэдэгт итгэлтэй байна.

Хөдөө нутагтаа ч сайхан амьдрах боломжийг бүрдүүлсэн Сувд смарт хотхоны урьдчилсан захиалга үргэлжилсээр байгаа. Борлуулалтын албатай 8805-5289, 99222-0380 утсаар холбогдох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

зураг
 

Сувд Смарт Хотхон

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.