Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. 

Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна.

Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна.

18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна" гэлээ.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны багц шинжилгээний жагсаалттай энд дарж танилцана уу.

Түүнчлэн тэрбээр "Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн.

Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Скайтелын 9119 дугаараас залгаж байвал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалтад орсон. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна" гэлээ.

Шууд үзэх: