Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өнөөдөр хуралдахгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Америкийн Нэгдсэн Улс Монголд биологийн лаборатори байгуулах гэж байна" гэх мэдээлэл цацагдсаар байна.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/ өнөөдөр хуралдах болсон талаар мэдээлэл мөн гарсан. Харин энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас тодруулахад "ҮАБЗ өнөөдөр хуралдахгүй. Ерөнхийлөгч хуралдуулах чиглэл өгөөгүй" гэсэн бол Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "ҮАБЗ хуралдах тов одоогоор тодорхойгүй байна" гэв.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр "Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн" гэлээ.

Дээр дурдсан асуудлаар Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэл гаргахдаа "Бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн билээ.