• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мейтив Мэтз: Үйлдвэрлэл тогтвортой байснаар эдийн засаг хөгждөг

ikon.mn
2022 оны 4 сарын 7
Сурталчилгаа

MSM Группийн Индастриал хариуцсан Дэд ерөнхийлөгч Мейтив Мэтзтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, тэдэнд тулгарч буй сорилт, боломжуудын талаар ярилцлаа.

зураг
 

- “MSM Индастриал”-ын үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлийн талаар та юуны түрүүнд манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?

- Манай компани, тэр дундаа Индастриалын хэсэг нь химийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэлт болон түрээс, гар багаж хэрэгсэл, мөн эдгээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэсэн цогц чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бид уул уурхайн салбарынхантай хамтран ажилладаг. Мөн хөдөө аж ахуйн салбарынхны хэрэгцээг хангахыг зорьдог. Түүнчлэн “ProShack” дэлгүүртээ хүн бүрийн хэрэглэх боломжтой багаж хэрэгслийг худалдаалж ирсэн. Манай химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр “Master Builders”, “BASF”, “WTS” гэсэн гурван брэндийг төлөөлдөг гэж хэлж болно. Ус боловсруулах, бетоны нэмэлт бүтээгдэхүүн болон уул уурхайн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаагаа Монголын газар тариалан эрхлэгчдэд илүүтэй чиглүүлж ирлээ. Бид “John Deere”, “Hardi” болон Канадын шинэ компани болох “AGI”-ийг төлөөлдөг. Хамтран ажилладаг компаниуддаа ямар нэгэн бүтээгдэхүүнийг банкаар болон хувь лизингээр дамжуулан олгож, санхүүгийн тусламж үзүүлж байна. Манай үйлдвэрлэлийн салбар жижиглэн борлуулах хэсэгтэй. Энд гар багажаас авхуулаад уул уурхай, эрчим хүчний цахилгаан үүсгүүр, компрессор гэх мэт олон бүтээгдэхүүн бий. Гадаадын нэр бүхий компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгох нь манай зорилго юм.   

- Цар тахал хийгээд гадаад, дотоодод өрнөж буй үйл явдлаас болж эдийн засгийн нөхцөл байдал Монголд төдийгүй олон улсад амаргүй байна. Та энэ үеийг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Энэ нь бизнес бизнес эрхлэгчдэд ямар сорилт, боломжийг дагуулах бол?

- Бидэнд тулгарч байгаа дийлэнх асуудал бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой байна. Хүн бүр л Хятадын хил, боомтын хязгаарлалтын талаар ярьж байна шүү дээ. Мөн Европоос Оросыг дамжин орж ирдэг тээвэрлэлтийн талаар ч хөндөж буй. Гэхдээ дэлхий даяар микрочипийн нийлүүлэлтийн хомсдол анхаарал татаж байна. Зөвхөн Монгол руу бараа, бүтээгдэхүүн импортлох биш, гадаадад байгаа хамтран ажилладаг компаниудын зүгээс нийлүүлэх боломж нь хязгаарлагдан, хомс болж байна л даа. Тиймээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг аль болох таслахгүй, нөөцөө ихэсгэхийг хичээж байна. Өмнө нь бид хэрэглэгч байгаа тохиолдолд бараа, бүтээгдэхүүнийг аваад ирдэг байсан. Тэгвэл одоо бид дотооддоо нөөц бүрдүүлэхийг хичээж байгаа юм. Нийлүүлэлттэй холбоотой асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна шүү дээ. Хятадын тал ямар шийдвэр гаргахаас ихээхэн хамаарч буйг та бүхэн мэдэж байгаа болов уу.  

- Өнөөгийн нөхцөлд та бүхэн харилцагч бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна вэ?

- Бид харилцагчдаа дэмжихийн тулд олон арга хэмжээ авч байна. Өмнө хэлсэнчлэн нөөцөө ихэсгэж, харилцагчдаа бараа, бүтээгдэхүүний хомстолд оруулахгүй байхыг хичээж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын харилцагчдадаа илүү уян хатан зээлийн нөхцөл санал болгож ирсэн. Учир нь тэдэнд банкнаас зээл авах боломж тэр бүр байдаггүй. Жишээ нь, “ProShack” дэлгүүр маань “Storepay” аппликэйшнтэй хамтран ажиллаж байгаа. Ингэснээр илүү уян хатан нөхцөлөөр төлбөрөө хийх боломж бүрдэж байгаа юм.

зураг
 

- Та зээлийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

- Хөдөө аж ахуйн салбарын компаниудад 3-5 жилийн хугацаатайгаар зээл олгож байна. Энэ салбарын аж ахуй эрхлэгчдийн хэн нь ч энэ зээлийг авах боломжтой. Америкийн “John Deere” брэндийн тоног төхөөрөмжийг таван жил хүртэлх хугацаагаар зээлээр авах боломж бий. Энэ зээлийг манай компани болон АНУ-ын “Эксим” банк хамтран олгож байгаа. Хятадаас авчирдаг “John Deere”-ийн бүтээгдэхүүнийг гурван жил хүртэлх хугацаагаар зээлээр олгодог. Эдгээр зээлийг манай компани болон “John Deere” компанитай байгуулсан гэрээний хүрээнд олгож буй гэж хэлж болно.

- Монголд хавар ирж, хөдөө аж ахуйн салбарт их ажлын үе эхэллээ. Хэдийгээр хангалт, нийлүүлэлттэй холбоотойгоор хүндрэл, бэрхшээл учирч байгаа ч энэ удаа хөдөө аж ахуйн салбарынханд танайхаас ямар шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж санал болгож байна вэ?

- Бид “John Deere”, “Hardi”-гаар дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ авчирсаар байх болно. Энэ нь үр тариагаа суулгаж, тариалалтын ажил эрхлэхэд ихээхэн дэм болдог. Мөн өнгөрсөн долоо хоногт Канадын “AGI” компанитай гэрээ байгуулсан. Тус компаниар дамжуулан үр тариаг тээвэрлэгч (ачигч) тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарынхан хүнд, хэцүү бэрхшээлийг туулж байна. Борлуулж чадаагүй үр тариа будаа тариалан эрхлэгчдэд их хэмжээгээр бий. Тиймээс Канад болон АНУ-аас авчирч байгаа бараа, бүтээгдэхүүнүүд тэдний алдагдлыг багасгахад тусална гэдэгт найдаж байна. Учир нь Монголын тариалан эрхлэгчдийн дийлэнхэд нь ийм багаж, тоног төхөөрөмж байдаггүй. Жишээ нь, тэд үр тариагаа газарт овоолоод дээгүүр нь хучдаг шүү дээ. Ингэснээр үр тариа нь гэмтэж, алдагдал, хорогдол их гардаг.     

- Тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээнийхээ талаар та тодруулахгүй юу?

-“Atlas Copco”, “Genie”, “Bobcat” гэх мэт олон компанитай манайх хамтран ажилладаг. Бид бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг шууд худалдаалахаас гадна түрээслэх боломжийг харилцагчдадаа олгодог. Хөдөө аж ахуйн салбарынхан маань удаан хугацаагаар түрээслэх боломжтой. Эсвэл өдөр, өдрөөр ч түрээсэлж болно. Манай компанид инженер, техникийн олон ажилтан бий. Тэд түрээсэлсэн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хариуцдаг. Монголын хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа богино хугацааных байдаг. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч шаардлагатай тоног төхөөрөмжөө шууд худалдан авахыг урьтал болгодоггүй. Үүнтэй холбоотойгоор манай компани харилцагчдадаа түрээсийн үйлчилгээ санал болгодог гэж ойлгож болно. Энэ үйлчилгээг харилцагчдадаа санал болгоод зургаан жил болсон байна.  

- “MSM Групп” ХХК-ийн төрөл бүрийн барилгын болон уул уурхайн зориулалттай химийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг, мөн үйлдвэрлэдэг. Тэдгээрийн нэг болох химийн бетоны нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт PM90 гэж юу болох талаар мэдээлэл өгөхгүй юү?

- PM90 бол бетоны нэмэлт бүтээгдэхүүн л дээ. Бид үүгээр маш их бахархдаг. Учир нь манай бүтээгдэхүүн Монголын нөхцөлд тохирсон төдийгүй компаниуд үр ашигтай ажиллахад тусалдаг. Үүнийг ашигласнаар харилцагч компаниуд маань өөрсдийн үйлдвэрлэж буй бетоны чанарыг сайжруулах боломжтой. Шинэ хувилбарыг нь үйлдвэрлээд дөрвөн жил болж байна. Зөвхөн Улаанбаатар төдийгүй улс даяар, говьд ч манай бүтээгдэхүүнийг өргөн ашиглаж байгаа. Монголын нөхцөлд хамгийн чанартай бөгөөд хямд үнээр нийлүүлэх ажлыг манай үйлдвэрлэл хариуцсан захирал бүрэн хариуцаж, ажиллаж буй. Бид үйлдвэрлэлийн түвшинд чанарыг нь өдөр бүр хянадаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд лабораторийн түвшинд манай ажилчид бүх талаас нь хянаж, хичээж ажилладаг.

- Барилгын болон уул уурхайн салбарт танай компанийн ялгарах онцлог юу вэ?

- Бид хамтран ажиллаж байгаа бүх брэнд, компаниудаа албан ёсны эрхтэйгээр төлөөлдөг. Монголд таарах хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгодог. Манай компани 200 гаруй механикч, техникийн ажилтантай. Тэд Монголын хаана ч “MSM Индастриал”-ын бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид засварын үйлчилгээ үзүүлдэг. Бараа, бүтээгдэхүүндээ баталгаа ч олгодог. Тоног төхөөрөмж авсан хүмүүсийн дийлэнх нь хэрхэн, яаж ашиглахаа мэддэггүй. Тиймээс бид тэдэнд хэрхэн ашиглахыг нь зааж, зөвлөдөг. Энэ нь тухайн тоног төхөөрөмж, багажийг илүү удаан хугацаанд ашиглах боломж бүрдүүлдэг. Бусад компанитай харьцуулбал бид нөөцөө аль болох их байлгахыг хичээж ирсэн. Монголд байгаа ихэнх компаниуд нийлүүлэлт талдаа илүүтэй анхаардаг. Өөрөөр хэлбэл, бараа, бүтээгдэхүүнийг харилцагчдаа зүгээр л авчирч өгдөг. Манай компани энэ салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.   

- Танай “ProShack” багаж хэрэгслийн дэлгүүрт ямар шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдаалж байгаа вэ?

- Манай дэлгүүр маш олон төрлийн тоног төхөөрөмж, багаж бий. “Bosch”, “Stanley”, “Kubota”, “AMC” гэх мэт олон компанийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг. Цар тахлын үед хүмүүсийн дийлэнх нь зусландаа цагийг өнгөрүүлсэн байх. Тиймээс зуслангаа тохижуулахад хэрэгтэй, гэрийн нөхцөлд ашиглаж болох багаж, төхөөрөмжийг авчирч байгаа. Эдгээр нь “Bosch” брэндийн бараа, бүтээгдэхүүн юм. Энэ зун гэхэд ирчих болов уу. Мөн цахилгаан үүсгүүрийн хоёр шинэ брэнд оруулж ирэхээр ажиллаж байна. Нэг нь Америкаас ирнэ. Бас л гэрийн нөхцөлд өөрсдөө ашиглах боломжтой бүтээгдэхүүнүүд бий. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

- Ярилцсанд баярлалаа.   

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.