• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"АНР eSports organization байгуулагдсанаар электрон спортод Z үе өөрсдийн тоглолтоо эхлүүлж байна"

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

- Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу? Намайг Энхбүрэн гэдэг. AHP eSports organization-ийг үүсгэн байгуулан салбартаа шинэ санаа, шилдэг өнгө төрхийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Мөн Сошиал медиа маркетинг талдаа зарим хүмүүс таньж магадгүй.

- AHP гэж сая дурдлаа шүү дээ, үйл ажиллагааны тухай ч юм уу яг юуг ингэж нэрлээд байгаа тухай ерөнхий ойлголтыг уншигчдад хүргэх зорилгоор танилцуулж болох уу?

AHP eSports organization гэдэг нь eSports-ийн салбараа нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани бөгөөд цаашид олон баг тамирчдыг бэлтгэн дэлхийн зах зээлд гарах зорилго дор бүрдсэн баг тамирчдын нэгдэл юм. Бид одоогоор МУ-д нийтлэг тоглогдож буй тоглоомуудын өнгө төрхийг тодорхойлох, зах зээлд нэвтрүүлэх эсэх дээр голлон ажиллаж байна.

- Сая үйл ажиллагаагаа танилцууллаа шүү дээ, тэгвэл дэлхийн eSports-н жишгийг Монголд хэрэгжүүлэх тал дээр хичээж байгаа гэж ойлгож болох уу?

Болно. Бид өөрсдийн онцлог давуу тал, арга барилыг ч гаднын зах зээл дээр нутагшуулах боломжтой.

- Энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй олон залуус төрөн гарч ирлээ. AHP-н хувьд тэднээс ялгарах гол онцлог, давуу талаа юу гэж бодож байна вэ?

Ижил төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компаниуд байгаа. Тэдний ихэнх нь өөрсдийн брэндийг үүсгэж чадахгүй байгаа харагддаг бол манайх энэ тал дээр илүү төвлөрч ажиллаж байгаа нь давуу тал. Жишээ нь бид зөвхөн видео тоглоомын тоглолт буюу gaming тал руу анхаарахаас илүүтэй өөрсдийн онцлог бүтээгдэхүүн цаашлаад Брэндтэй болох тухай алсын хараанд суурилан ажиллаж байна. Ингэхдээ брэнд гэхээрээ бэлэн импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүн дээр шошго наагаад хэвлэх биш үйлдвэрлээд зах зээлд гаргах чиг баримжаатай байгаа гэсэн үг. Мөн eSports-той холбоотой контентууд бэлтгэн нийгэмд салбараа сурталчлах, салбарын тухай мэдлэгжүүлэх, боловсруулах зэрэг төлөвлөгөөнүүд төлөвлөгдөж байгаа.

зураг
 

- eSports-г нийгэм яг одоогийн байдлаар хэр хүлээж авч байна вэ? Хүндрэл бэрхшээл гарц гаргалгаа юу байна вэ?

Ерөнхий масс esports-г тоглоом гэж нэг фильтрээр хүлээж авдаг болохоор үүнийгээ ганц үгээр pc гэж хүлээж авдаг. Тэгээд үүнийгээ цаашлуулан донтолт үүсгэж улмаар хүүхдийн ирээдүйг алах зүйл мэт хүлээж авдаг олон сөрөг кэйс байсаар л байна. Гэтэл энэ маань аль хэдийнээ дэлхийн зах зээлд карьер гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн зүйл бөгөөд улам хөгжсөөр, хүлээн зөвшөөрөгдөж байгаа. AHP-н хувьд манай хамтран үүсгэн байгуулагч Бат-Эрдэнэ буюу Мио гэдэг нэрээрээ олонд танигдсан хамтрагчтайгаа бараг 2-3 жил бизнесээ төлөвлөж явсаар Монголд eSports-г хөгжүүлэх нь зөв юм байна гэж үзээд өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

- Эсрэгээрээ цаг үе хувьсан өөрчлөгдөж байгаатай уялдуулан Монголд харьцангуй нэг үеэ бодвол энэ салбарыг хүмүүс ойлгож, хүлээн зөвшөөрдөг болсон шиг санагдсан уу?

Мэдээж нэг үеэ  бодвол харьцангуй дэвшин дээшилсэн. Жишээ нь 5,6 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс наад зах нь "Stream"-ийн салбар дээр "Donation" гэж юуг хэлээд байгааг мэддэг болсон, ямар зориулалттайгаар ашигладаг тухай "Stream" гэвэл гайхаж хүлээж авахаа больсон давуу талууд маш их боломжийн нөхцөл үүсэн байна.

- Тэгвэл үйл ажиллагаатай холбоотой хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт үүсдэг болон үүсэж байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

Мэдээж бэрхшээлүүд тулгардаг. Бид үйл ажиллагаагаа сайжруулахын тулд  хамтран ажиллах  саналыг хэд хэдэн байгууллагуудтай уулзалт хийж үр дүнд хүрэхийг хүссэн боловч ердөө хоёр төрлийн шалтгаанаар зөвшөөрөхгүй байсан асуудлууд үүсэж байсныг нуумааргүй байна. Нэг талдаа үнэхээр бид залуу удирдах бүрэлдэхүүнтэй байсан ба хөрөнгө оруулагчид энэ салбарын талаар ойлголт дутмаг байсан учраас хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж байсан бол нөгөөтээгүүр хэдийн хөрөнгө оруулалт хийж үзсэн ч үр дүнг нь үзээгүй хөрөнгө оруулагч нар хамтран ажиллахаас татгалзаж байсан.  Залуу бүрэлдэхүүнтэй шинэ компанийг дэмжин ажиллаж бидний хүсэл мөрөөдлийг яг ойлгох байгууллагууд түгээмэл биш шүү дээ. Харин тэдгээр уулзаж байсан компаниудаас "IHC" бидний үйл ажиллагааг маш сайн ойлгож илүү өөр өнцгөөс харж ойлгож хүлээж авсан. Тэр нь юу вэ гэхээр “Үзэгч юу үзэхийг хүснэ түүнийг өгч чаддаг хүмүүс бол Streamer хүмүүс байдаг дээрээс нь Streamer хүмүүс залуучуудын сонирхол хоббиг харуулж илэрхийлэхээс гадна бие биеэ дэмжих, community-ийг бие болгож чадаж байгаа” гэдэг өнцгөөр харсанд нь бид маш их баярладаг. Тэр ч утгаараа AHP болон IHC хоёрын хамтрал илүү урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа.

зураг
 

- Брэнд үүсгэх тухай дурдсан шүү дээ. Одоо хэрэгжүүлж байгаа брэндийн төсөл бий юу?

AHP идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 2-3 сарын нүүрийг үзэж байгаа учраас брэндийн төсөл бидний дараа дараачийн зорилт болоод байгаа. Яг одоогийн байдлаар бид 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 2 сарын турш 24/7 "Stream" хийх гэж байна. Хэтдээ бид AHP- г дэмждэг болон ирээдүйд дэмжих залуустаа зориулж контент бүтээгч, мэргэжлийн тоглогч аль нь ч бай тоглоомын ертөнцөд хөл тавихад бүх хаалгыг нь боломжийнхоо хэрээр нээж өгөхөөр шамдаж ажиллаж байна.

- Гайхалтай. Асар том зүйлийн төлөө тэмүүлж суурийг нь тавиад явж байгаа юм байна. Тэгвэл үүнийг хамтдаа бүтээлцэж буй хамт олноо танилцуулж болох уу ? Багийн бүрэлдэхүүн бас их анхаарал татлаа…

Яг хов хоосон 0-с нь эхлүүлсэн гэхэд бас хэцүү юм байна. Яагаад гэвэл манай баг бүрэлдэхүүнд байгаа гишүүд бүгд өөрсдийн хүрээлэлд танигдсан, танигдаж яваа залуус байгаа. Ерөнхийдөө энэ олон залуусыг Бат-Эрдэнэ буюу "Mio" гэдэг нэрээрээ танигдсан хамтран үүсгэн байгуулагч залуу маань цуглуулж өнөөдрийн багийн бүрэлдэхүүнийг бий болгосон байна. Бид анх 18-уулаа бүрдэж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан цаг үед хөрөнгө оруулагчгүй байсан томоохон асуудалтай нүүр тулж байсан. Үүнээс багийн гишүүдийн шантрах нэг нь шантарч, илүү хурцлагдан тэсэж үлдсэн залуус ч бас байсан. Улмаар одоогийн баг бүрэлдэхүүн эцэслэн үлдэж бид 13-уулаа өнөөдрийн түүхийг бичилцэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

- Монголд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байсан тухай сая дурдлаа. Тэгвэл Монголын нөхцөлд ийм  хүндрэлтэй байхад гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт татах байх боломжтой юу? Байх боломжтой бол хэдий хугацааны дараачаас байх боломжтой вэ?

Үнэхээрийн дэлхийн хэмжээний баг бүрдүүлж томоохон зах зээл рүү хүч үзэхийн тулд миний харж байгаагаар ойролцоогоо ор 2-3 жил шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд эхлээд Монголын зах зээлд байр сууриа баталгаажуулан, нийгмийг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх том ажил хүлээж байгаа учраас эхний ээлжид эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж дууссаны дараачаас хэтийн зорилго руугаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

- Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц баг бүрдүүлэхийн тулд одоо яг юун дээр анхаарч юуг хэрэгжүүлж байна вэ?

Бид яг одоо "Valorant" гээд тоглоом дээр баг бүрдүүлж босгож байна. Үүнээс цааш мэдээж гадаадын зах зээл рүү гарах гэж хичээх болно.

- Монгол залуусын тоглолтын чадвар ямар түвшинд байгаа вэ? Бид дэлхий гээд олон удаа ярилаа шүү дээ. Тэгвэл тэр хол санагдаж байгаа дэлхийн хэмжээний ур чадварт манай залуусын ур чадвар хэр түвшинд дүйцэж байна вэ?

Одоогоос хэдэн жилийн өмнө "MongolZ" гээд баг дэлхийн хэмжээний багуудтай өрсөлдөж ур чадвараараа тэргүүлж байсан. Бид бэлтгэл сургуулилалт бүх зүйлсээ дайчилж, төвлөрч чадвал тийм ч хол биш.

- Таныг 17 наснаасаа хойш "Digital Marketing"-д хүч сорьж үүний дагуу олон зүйл хэрэгжүүлж байсан гэж сонссон. Тэдгээр хөдөлмөрийн үр шим одоогийн байгуулсан компанийн үйл ажиллагаанд хэр хүчтэй нөлөөлж байна вэ?

Анх үүсгэн байгуулахаасаа өмнө нэлээдгүй сэтгэл чилээж байсныг нуух юун. 2014 онд би өөрөө Youtube суваг хөтөлдөг байх үедээ үзэгч нартаа хэрхэн Google хаяг нээж subscribe дарахыг зааж өгдөг байсан. Гэтэл цаг үе хувьсан хүмүүс хүссэн хүсээгүй энэ талын мэдлэг мэдээллийг өөрсдөө судлаад мэддэг, мэдэрдэг болсон нь их сайшаалтай зүйл шиг санагдсан. Жишээ нь discord-г Монгол хүмүүс гайхалтай хэмжээнд ашиглаад сурсан байна. Энэ мэтчилэн дижитал харилцааны хэлбэрүүд хурдацтай хөгжих болсон нь магадгүй ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотой байх гэж дүгнэж байна.

зураг
 

- Ярилцлагынхаа төгсгөлийг таны оршлоор өндөрлөе гэж бодлоо. Танд манай уншигчдад хандаж өгүүлэх зүйлс бий юу?

Бид энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хоёр сарын хугацаатай халуун баг бүрэлдэхүүнээрээ 24/7 marathon хийхээр бэлтгэлээ базааж байна. "IHC"-ийн зүгээс биднийг зөвхөн санхүүжилтээр дэмжээд зогсохгүй өөрсдийн "IH Wallet" дээр стримерүүдэд зориулан donate өгөх функцийг нэмж хөгжүүлсэн. Бид үнэхээр байж болох хамгийн сайн дэмжлэгийг IHC-ээс авч байгаа. Мөн энэхүү marathon-оор манай AHP-н эрч хүчийг мэдрэх боломжтой учраас бид “Feel the power” гэж ерөнхийд нь нэрлээд буй. Бидэнтэй ойр байж Монгол залуус esports-н салбарт хэрхэн өнгө нэмж буй талаар үзэх боломжтой. Мөн цаашдаа "IHC"-тэй хамтран маш олон гэнэтийн бэлгийг үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байгаа.

- Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Заа баярлалаа. Танай ажлын хамт олонд ажлын амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.