Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх үү?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Иргэдээс ирсэн түгээмэл асуултад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хариулт өглөө.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний цахим үнэмлэхийг хаанаас, хэрхэн авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүртгэлийн үнэмлэх авах иргэн нь дараах материалыг бүрдүүлж аймаг, дүүрэг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт ирүүлнэ.

  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар эх хувийн хамт;
  • Хөгжлийн бэрхшээлийг тогтоосон комиссын шийдвэрийн хуулбар;
  •  Цээж зураг 2 ширхэг (3х4)
  • Аймаг, нийслэл, сум дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан
  • мэргэжилтэн үнэмлэх авах хүсэлт ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтааж олгох, сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан үнэмлэхээ шинээр авч, сунгуулж болно. Оршин суугаа газрын ЗДТГ-т очихгүйгээр  хүсэлтээ цахимаар илгээж, төлөөллийн хүнээрээ авхуулах боломжтой.

- Портеж хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтыг хэзээ явуулах вэ. Хөдөө орон нутгийнхан хэрхэн хамрагдах вэ?

-Портеж хөтөлбөрийн сургагч багш бэлдэх сургалтын хуваарь нь сургалтад хамрагдах хүсэлтэй хүний тооноос хамааран гарна. Хөдөө орон нутгийнхан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хүсэлт өгч, сургалт авах боломжтой.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх үү?

-Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын чөлөөлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх хамрагдахгүй.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ямар эрх зүйн зохицуулалтууд байдаг вэ?

-Хөдөлмөрийн хуулийн 144.8."Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна" гэснээс өөрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй.