Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нийт 78,174 иргэн сайн дураар хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аян 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Аяны хүрээнд өнөөдөр 7,692 иргэн 156 заал, дөрөв фитнес, нэг иог, хоёр клуб, чийрэгжүүлэх 82 танхим, зургаан соёлын төв, гурван усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Үүнээс гадна энэ өдөр 200 байгууллага тус аянд нэгдсэн мэдээ байна.

Өнөөдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байлаа. Аян эхэлснээс хойш 16 хоногт Ховд аймгийн 6,753 иргэн дасгал хөдөлгөөнд хамрагдаж, улсдаа тэргүүлж байгаа аж.

“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 78,174 иргэн дасгал хөдөлгөөнд сайн дураар биечлэн оролцсон гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.