Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Аэрофлот компани энэ сарын 9-нөөс Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсооно

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон.

Иймд Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.

Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам