Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын улмаас сүрьеэ өвчнийг эрт илрүүлэн эмчлэх ажил тасалдаж, нийт зорилтын 29%-тай байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дээд түвшний уулзалтын тунхгийн 2022 оны зорилт болон ДЭМБ-ын Ерөнхий захирлын дэвшүүлсэн “Бүгдийг-Илрүүлж-Эмчлэх” санаачилга КОВИД-19 цар тахлын улмаас эрсдэлд ороод байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, 2018-2020 онд сүрьеэ өвчний эмчилгээнд 20 сая хүн хамрагдсан нь 2018 - 2022 онд эмчилгээнд хамрагдсан хүний тоог 40 саяд хүргэх таван жилийн зорилтын 50 хувь нь аж. Мөн хугацаанд 8.7 сая хүнд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийжээ. Энэ нь 2018 - 2022 онд 30 саяд хүрэх зорилтын 29 хувь болох юм.

Харин 2022 оны зорилтод хүрэхийн тулд улс орнууд КОВИД-19 тахлын улмаас тасалдсан сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг яаралтай сэргээж, цаашид илүү ахиц дэвшил гаргах шаардлагатай байгаа аж.